x

Ч.Улаан сайд аа! Уучлаарай чинь хэрэггүй, дахиж монголын төрд БИТГИЙ ОЙРТ

Малчид "Цаг агаар, бэлчээр, Ч.Улаан сайд гурав л толгойны өвчин болж байна даа" гэж аргаа баран ярьсан сурвалжлагыг та цахимаар хайгаад уншиж болно. Ёстой л энэ хавар малчдын толгойны өвчин нь Ч.Улаан сайд байлаа.  Ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна гэж баахан бужигнуулсан. Дараа нь 75-105 мянган төгрөгөөр авна гэсэн журмыг ХХААХҮЯ-наас гаргаж, мэдэгдсэн.  Өөрийнхөө нэр дэвшиж магадгүй Сүхбаатар аймгаас ноолуур авах ажлыг эхлүүлж, тойргоо "усалсан".  Сүүлдээ 100 мянгаар авч дийлэхээ болилоо гээд, кг тутамд нь 20 мянган төгрөг "бэлэглэхээр" болов. Ч.Улаан сайдад тойрог олдоогүй болохоор эцэст нь гарч ирж, "Засгийн газар тодорхой нөхцөл шалтгааны улмаас бодлогоо бүрэн хэрэгжүүлж, 100 мянгаар ноолуураа авч чадсангүй. Малчдаасаа хүлцэл өчье. Бид их хичээлээ. Санхүүгийн схем маань ажилласангүй хугацаа алдчихлаа. Хариуцлага одоо та бүхэнд шилжсэн" гэж мэдэгдэв. 

Ноолуур 100 мянгаар аваагүйн бурууг мань эр чихэж болох нүх сүв байвал чихэх нь л дээ. Засгийн газар бодлого гаргаад, боломжийг нь хангаад өгсөн. Яаж хэрэгжүүлэх, зохицуулах нь салбарын сайдын ур ухааны асуудал байсан. Гэтэл одоо санхүүгийн систем маань ажилласангүй гээд сууж байдаг. Мөнгийг нь гаргах ёстой нөхдүүд нь эрхэм сайдын ноолуур 100 мянгаар авахаар хурдалж байсан "машин"-ы дугуйг хагалчихсан байх нь уу.  Санхүүгийн схем маань гэж өөриймсүүлж байгааг бодоход нягт уялдаатай ажиллах ёстой юм шиг. Гэтэл яагаад нягт уялдаатай ажиллаж чадаагүй вэ гэдгийн хариуцлагыг одоо бид, эсвэл малчид үүрэх ёстой юм байна. 

Ердөө л сар гаруйн өмнө, тодруулбал, дөрөвдүгээр сарын 6-нд Ч.Улаан сайд "Ноолуур 100 мянган төгрөгөөр авах нь үнэн. Би худлаа хэлээгүй" хэмээн мэдэгдэж байлаа.  Гэтэл амласан амлалт нь уруулыг нь давж унаад удаагүй байхад "Малчдаас уучлал гуйя, ноолуурыг 100 мянган төгрөгөөр авч чадсангүй" гээд сууж байдаг. 

Ч.Улаанаас өөр олигтойхон Хөдөө аж ахуйн сайд байсан бол "Ноолуурыг 100 мянган төгрөгөөр авах боломжгүй. Арай өөрөөр малчдынхаа амжиргаанд тус нэмэр болъё" гээд явж байх ёстой байсан юм. Гэтэл тэгэлгүй, баахан амлалт өгч, бүр Сүхбаатар руу туслах тэргүүтэй хүмүүсээ явуулж, ноолуур авах ажил "хийлгээд" л сууж байсан. 

Одоо тэгээд уучлал гуйгаад л өнгөрөх хэрэг үү. Зүгээр зах зээлийнхээ жамаар ноолуурын үнэ тогтсон бол өдийд ядаж л  70, 80 цаашлаад 90 мянга хавьцаа байх байсан талаар малчид хэлж, гасалж сууна. Харин одоо 50, 60, зарим газар үүнээс ч хямдхан байна. Ноолуураа аль эрт самначихаад, 75-105 мянгаар тушаах гээд хүлээж байсан малчид одоо яах билээ. Удаан хадгалчихсан, хог шороо болсон, даахирсан ноолуурыг 50, 60 мянгаар авах уу, хэцүү л байх.  Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Төв аймгийн төвд кг ноолуурыг 35 мянган төгрөгөөр авч байгаа гэнэ. Ийм л балаг тарьчихлаа даа. Одоо ноолуурын кг тутамд 20 мянган төгрөг өгөх асуудлыг ч эрхэм сайдтан жонхууруулаад байгаа. Малчдын хэлж байгаагаар тушаасан ноолуурынх нь хэмжээгээр биш хамгийн сүүлд мал тоолуулсан А дансаар нь мөнгө олгох аж. Хамгийн сүүлд мал тоолуулахад танайх 100 ямаатай байсан. 100 ямаанаас дунджаар тэдэн кг ноолуур гарна гээд л өгөх нь л дээ.  Жаахан дарж тооцоод, гонжрох магадлал ч бий.  Ингэж малчдаар "тоглож", толгойны өвчин нь болж, ноолуурых нь үнийг шалаар нэг унагачихлаа. 

Одоо худлаа, үнэн уучлал гуйгаад хэрэг байна уу. Уучлаарайг чинь малчид идэхгүй, уухгүй, малдаа тэжээл авч өгөхгүй, ноолуурыг нь 100 мянгаар авахгүй. Ингэж улайхгүй улайрч суухаар огцрох өргөдлөө өгөөд, Монголын төрөөс холдоод өг. Дараагийн Засгийн газар бүрэлдэж, ХХААХҮ-ийн сайд тодортол газрын дарга нар чинь хаврын тариалалт, мал төллөлттэй холбоотой бодлогуудыг зангидаж дөнгөнө гайгүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 5 цаг 43 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 5 цаг 58 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 5 цаг 59 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 6 цаг 1 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 6 цаг 2 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 6 цаг 4 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 6 цаг 5 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 6 цаг 8 мин Хятадын хүн амын тоо буурчээ 23 цаг 40 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 23 цаг 41 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 23 цаг 42 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 23 цаг 43 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 23 цаг 44 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Өчигдөр 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Өчигдөр 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Өчигдөр 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Өчигдөр 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Өчигдөр 11 цаг 49 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай Өчигдөр 11 цаг 37 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ
Top