x

СЕХ-ноос Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзжээ

Нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчид Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор бүртгүүлэхээр баримт, бичгээ хүргүүлээд байгаа. Хуулийн дагуу нэр дэвшигчдийн баримт бичгийг СЕХ нягталж, хянаад бүртгэх эсэхэд шийдвэр гаргаж, өнөөдөр тогтоол гаргаж буй.

Тэгвэл МАХН-аас нэр дэвшиж буй 76 хүний тавыг нь СЕХ нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна. Татгалзсан таван хүн дунд МАХН-ын дарга Н.Энхбаяр багтжээ. 

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Улсын Их Хурлын сонгуулийн 26 дугаар тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшихээ мэдэгдээд байсан. Гэвч түүнийг авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэж үзэн дээрх шийдвэрийг гаргажээ. 

Харин тус намын гишүүн З.Баянсэлэнгэ СЕХ-ны шийдвэртэй санал нийлэхгүй байгаа бөгөөд шүүхэд хандана гэдгээ хэлсэн юм. 

Н.Энхбаярын тухайд 2012 онд анхан шатны шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн 263.2 буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцон төрийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хасаж, гурван жил хорих ял оноосон бөгөөд Өршөөл үзүүлэх тухай 2009 оны хуулийн дагуу 263.2-т зааснаар оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг бүхэлд нь өршөөн хэлтрүүлжээ. Мөн Эрүүгийн хуулийн 150.3 буюу бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсний улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учруулсанд тооцон долоон жилийн хорих ял оноосон бөгөөд Өршөөлийн хуулийн дагуу гурван жилийг нь өршөөн хасаж, дөрвөн жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шийдвэр гаргасан юм. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. 

Харин хяналтын шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-т зааснаар Н.Энхбаярт анхан шатны шүүхээс ногдуулсан долоон жилийн хорих ялыг таван жил зургаан сар болгосон бөгөөд үүнээс гурван жилийг өршөөн хасаж, хоёр жил зургаан сарын хорих ялаар тогтоож байжээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29.8-д “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” хэмээн заасан байдаг. Тиймээс Н.Энхбаярыг авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээс тогтоогдсон гэж үзэн СЕХ нэр дэвшүүлэхээс татгалзжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 5 цаг 23 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 5 цаг 38 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 5 цаг 39 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 5 цаг 41 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 5 цаг 42 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 5 цаг 44 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 5 цаг 45 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 5 цаг 47 мин Хятадын хүн амын тоо буурчээ 23 цаг 20 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 23 цаг 21 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 23 цаг 22 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 23 цаг 22 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 23 цаг 24 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Өчигдөр 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Өчигдөр 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Өчигдөр 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Өчигдөр 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Өчигдөр 11 цаг 49 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай Өчигдөр 11 цаг 37 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ
Top