x

ЭСЯ-ны төлөөллүүдийг УИХ-ын сонгуульд ажиглагчаар оролцохыг урилаа

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, СЕХ-ны гишүүн, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн нар 2020 оны тавдугаар сарын 20-ны өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагааны талаар танилцуулж, Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил, явц, сонгогчийн санал авах ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар танилцуулж, ноён Элчин сайдын сонирхсон асуултад тодорхой хариулт өгсөн юм. 

Ноён Майкл Клечески цар тахлын үед УИХ-ын сонгуулийг хэрхэн зохион байгуулж байгаа тухай, санал өгөх шат дамжлага ямар байх, сонгуулийн сурталчилгааг хэрхэн явуулах, гадаадад байгаа иргэд саналаа өгөх эсэх, тусгаарлагдсан сонгогчид хэрхэн саналаа өгөх, сонгуулийн ирц хүрэх эсэх, гадаадын ажиглагчид хэрхэн оролцох, Монгол дахь дипломат төлөөлөгчдийн газрынхан ажиглалт хийж болох эсэх, ер нь сонгуулийн үйл ажиллагааг ажиглахад юунд анхаарах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд хэрхэн хамтарч ажиллаж болох, юунд анхаарах зэрэг олон асуудлаар сонирхон ярилцлаа.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн: "УИХ-ын 2020 оны сонгууль цар тахлын үед болж байгаа учраас Улсын онцгой комиссоос гаргаж байгаа заавар зөвлөмжүүдийг чанд баримтлан ажиллаж байна.

Сонгуулийн сурталчилгааг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан хэлбэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр хийх ёстой. Сонгуулийн сурталчилгаанд цахим орчин ашиглах талаар шинэ зохицуулалт хуулинд орсон.

Үүний дагуу мэргэжлийн байгууллагууд, хууль хяналтын байгууллагууд тодорхой хяналт, хязгаарлалт хийх талаар заасан. Үүний дагуу технологийн хувьд Харилцаа холбооны зохицуулах хороо, Фэйсбүүк компанитай хамтран ажиллаж байгаа.

Харин зөрчил гарсан тохиолдолд цагдаа, тагнуулын байгууллага хариуцлага тооцож ажиллана. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд манай сонгогчдын идэвх өндөр байна гэдэгт итгэлтэй байна.

Хуулийн дагуу хэрвээ санал хураалтын ирц 50 хувьдаа хүрэхгүй бол ирц хүрээгүй тойргийн тухайн хэсгүүд дээр нь нэмэлт санал хураалт явуулдаг журамтай. 

Гадаадын болон олон улсын байгууллагын ажиглагч нарын хувьд гадаад улсын иргэд ирэх боломжгүй болсон учраас манай улсад суугаа ЭСЯ-ны төлөөллүүдийг сонгуульд ажиглагчаар оролцохыг урьж байгаа. Ажиглахыг хүссэн гадаадын ажиглагчид манай Хороонд хүсэлтээ гаргах боломжтой. Сонгогчдын боловсролын хувьд харьцангуй байна. Бид энэ тал дээр цаашид Та бүхэнтэй хамтран ажиллах сонирхолтой байна" гэв.

Ноён Майкл Клечески хүлээн авч уулзаж байгаад талархлаа илэрхийлээд "Миний хувьд Монгол Улсын Их Хурлын сонгуульд ажиглагчаар оролцох сонирхолтой байгаа. Бусад гадаадын дипломат төлөөлөгчдийн газруудын хувьд тодорхой болоогүй байна.

Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх талаар таны гаргаж байгаа хамтран ажиллах саналыг хүлээн авч байна. АНУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс ирэх 10 дугаар сараас Монгол Улсад залуучууд, эмэгтэйчүүдийн сонгогчдын боловсролыг дээшлүүлэх төсөл хэрэгжинэ. Энэ хүрээнд хамтарч ажиллаж болно" гэв. 

Уулзалтад АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Улс төрийн хэлтсийн дарга Андреа Гүүдмэн, Улс төрийн хэлтсийн ажилтан Г. Золбоо нар оролцлоо. 

Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 6 цаг 29 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 6 цаг 44 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 6 цаг 45 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 6 цаг 48 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 6 цаг 49 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 6 цаг 50 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 6 цаг 51 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 6 цаг 54 мин Хятадын хүн амын тоо буурчээ Өчигдөр 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Өчигдөр 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Өчигдөр 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Өчигдөр 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Өчигдөр 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Өчигдөр 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Өчигдөр 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Өчигдөр 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Өчигдөр 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Өчигдөр 11 цаг 49 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай Өчигдөр 11 цаг 37 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ
Top