x

МАН-ын тэргүүлсэн УИХ “ХАР ЖАГСААЛТ” гэсэн дүн тавиулчихаад завсарлав

УИХ-ын 2020 хаврын ээлжит чуулган өнгөрсөн баасан гарагт (2020.05.15) завсарлалаа. Завсарлахаас өмнө хуулийг ч ёстой “бөөндөж” батлах шиг болсон. УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын 2020 оны хаврын чуулганыг хааж хэлсэн үгэндээ үүнийг баталсан.

Тэрбээр “УИХ-ын хаврын ээлжит чуулган 30 өдөр үргэлжилж, чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаан 71 удаа, Түр хороо хоёр удаа хуралдаж, 124 хууль тогтоомж хэлэлцэн баталсан байна. Хорио цээр, хязгаарлалтын нөхцөлд дунджаар 66 хувийн ирцтэйгээр хуралдаандаа оролцож, богино хугацаанд өндөр бүтээмжтэй ажиллаа” хэмээсэн юм. УИХ-ын 2020 оны хаврын чуулганаар баталсан хуулиудаас нь дурдвал Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг “амилуулах” чиглэлээр Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Төрийн аудитын тухай хууль багтаж буй юм.

Үүнээс гадна 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан долоо дахь удаагийн парламент хууль тогтоох, хянан шалгах хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүллээ. Өнгөрсөн дөрвөн жилд ээлжит болон ээлжит бус 11 чуулган чуулж, нийт 1400 шахам хууль тогтоомж баталсан хэмээн дүгнэлээ.

Энэ бол эрх баригч МАН-ын чанарыг бус тоонд ач холбогдол өгч сүр дуулиантай попордгийн нэг жишээ.

УИХ-ын 2016 оны сонгуулиар иргэд МАН-д итгэл хүлээлгэж 65 суудал өгсөн. Гэвч тэд сонгогчдын энэ итгэлийг хөсөрдүүлж улсаа, иргэдээ хөгжүүлэхийг бодоогүй. Зөвхөн эрх мэдэл албан тушаал, ЖДҮДС-гаас өгсүүлээд Засгийн газрын тусгай сангуудын хөрөнгийг хувийн компанидаа авахыг урьтал болгож ирсэн гэхэд хилсдэхгүй. МАН-ын удирдлагууд мөрийн хөтөлбөрөө 86 хувиар биелсэн хэмээн мэдээлсэн.

Гэтэл Монгол Улс өнөөдөр Европын холбооны хар жагсаалтад орчхоод байна. Өөрөөр хэлбэл Европын холбооны эдийн засгийн хориг арга хэмжээнд орсон гэсэн үг. Үүний нөлөөгөөр иргэд виз мэдүүлэх, мөнгөн гүйлгээ хийх, бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт татах зэрэг боломж хумигдана гэсэн үг. Үүнээс гадна олон улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тэмцдэг ФАТФ хэмээх байгууллагын саарал жагсаалтад 2019 оны сүүлчээр орсон байгаа. Тэгэхээр эрх баригч МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлт, ажилласан үр дүнд нь энэ хоёр жагсаалт шударга дүн тавьсан гэхэд хилсдэхгүй л болов уу. Өөрөөр хэлбэл эрх баригчид яаж ч уран үгээр донгодсон ч ажлын үр дүн эндээс тодорхой харагдаж буй юм. Хар, саарал жагсаалтад орсноор улсаараа, ард иргэд, аж ахуйн нэгжүүд нь олон улсын тавцанд нүд үзүүрлэгдэж эхэлсэн гэсэн үг.

Тухайлбал, олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог “Мүүдийз” агентлаг манай улсын зэрэглэлийг нэг шат буулгасан. Тэгэхээр Монгол Улсад зээл тусламж үзүүлэх улс орон, хөрөнгө оруулалт хийх хүн цөөрөх нь мэдээж. Мөн манай аж ахуйн нэгж, иргэд гадаад мөнгөн шилжүүлэг, арилжаа наймаа хийх, бизнес эрхлэх боломжгүй шахам боллоо гэж ойлгож болох нь. Иймд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАН-ын тэргүүлсэн УИХ, Засгийн газар тийм ч сайн, ард түмний итгэлийг дааж ажилласан гэж хэлэх үндэс алга. МАН-ынхан УИХ, Засгийн газарт ч эрх мэдэл булаалдаж талцан хуваагдсан. Энэ байдал нь доод шатны байгууллагууд, орон нутагт ч үргэлжилсэн.

МАН-ынхан Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулснаар 33 болон 32 бүлэг болон дотроо хуваагдаж эрх мэдлийн төлөө үзэж тарсныг бид мартаагүй. Тодруулбал, энэ Засгийн газар 2017 оны есдүгээр сарын 08-нд огцорсон. Үүний дараа УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах операц эхэлсэн. Ингээд түүнийг огцруулахаар УИХ-ын 40 гишүүн бойкот зарлаж УИХ-ын чуулганыг бараг хоёр сар хиртэй гацаасан билээ.

МАН-ын дарга У.Хүрэлсүх тухайн үед “60 тэрбумын хэрэг үнэн” хэмээн батлан мэдэгдэж байсан удаатай. Ингэж байж М.Энхболдыг огцруулж Г.Занданшатарыг оронд нь тавьсан. Эрх баригч МАН-ын өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлыг цухас тоймлон дурдвал нэг иймэрхүү. Гэхдээ ЖДҮ, концесс, тендер авсан гээд дурдвал уртаас урт цуврал болох нь тодорхой. Иргэд ч түүнийг нь сайн мэдэх болсон билээ.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 6 цаг 50 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 7 цаг 5 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 7 цаг 6 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 7 цаг 8 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 7 цаг 9 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 7 цаг 11 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 7 цаг 12 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 7 цаг 14 мин Хятадын хүн амын тоо буурчээ Өчигдөр 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Өчигдөр 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Өчигдөр 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Өчигдөр 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Өчигдөр 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Өчигдөр 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Өчигдөр 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Өчигдөр 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Өчигдөр 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Өчигдөр 11 цаг 49 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай Өчигдөр 11 цаг 37 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ
Top