x

“ЖДҮ-чин” гишүүд 2020 оны сонгуульд нэр дэвшихээр ДАХИН тодорлоо

Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуульд заасны дагуу улс төрийн нам, эвслүүд баасан гаригт хуралдаж, УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодрууан СЕХ-нд нэрсийг нь илгээсэн юм.

Сонгууль угтсан энэ өдрүүдэд улс төрийн хоёр том намын нэр дэвшигчид хэн хэн байх нь олны анхаарлыг ихээхэн татаж буй. Энэ удаагийн сонгуулиар ард түмэн “тэтгэвэрт” гарах дөхсөн хөгшин улстөрчдөөс илүүтэй залуу үедээ илүү их итгэл хүлээлгэх урьдчилсан прогноз гараад буй.

АН-ын хувьд нэр дэвшигчдийнх нь 40 гаруй хувийг инженер, эдийн засагч, хуульч мэргэжилтэй шинэ залуу боловсон хүчин эзэлж байгаа бол МАН-ын нэр дэвшигчдийг харахад, “60 тэрбум” болон “ЖДҮ”-ийн хэрэгт нэр холбогдсон нэлээдгүй гишүүн байгаа юм. Уг нь тус намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “ЖДҮ, 60 тэрбум” гэх мэт увайгүй гэмт хэрэгт холбогдсон гишүүдэд мандат өгөхгүй хэмээн эрс шийдэмгүй байр сууриа илэрхийлж байв. Гэвч улс төр гэдэг мөнхийн эрх ашиг байдаг хойно тэрбээр хэлсэн амлалтаасаа ухарсныг МАН-аас сонгуульд нэр дэвшиж буй горилогчдоос харж болно.

МАН-ын нэр дэвшигчид дунд 60 тэрбумын схемчид, концессчид болон ЖДҮХС-ийн мөнгийг тэрбум тэрбумаар нь авсан эрхэм түшээд байна. Тиймээс энэ удаагийн сонгуульд дахин нэр дэвшиж буй “ЖДҮ-чин”, “60 тэрбумчин”, концессчин түшээдийг эргэн сануулъя.

Архангай аймагт нэр дэвшиж буй гурван гишүүний хоёр нь ЖДҮ-чин, нэг нь концессчин байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн СПА цогцолбороор 700 тэрбум, Ё.Баатарбилэг нь “Хүй толгой” трейд ХХК, “Мөрөн агро” ХХК, “Тангад бадмаараг” ХХК-иараа дамжуулан ЖДҮХС-аас зээл авсан нь тогтоогдсон бол УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат 162 тэрбум төгрөгийн концессийг эрх, мэдэл албан тушаалын давуу байдлаа ашиглан Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед авч байсан юм.

Баян-Өлгий аймагт УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан нэр дэвшихээр мандат өвөртөлжээ. Тэрбээр мөн л ЖДҮХС-аас “Мон лойс" ХХК, "Асена" ХХК, "Хаганат" компаниараа дамжуулан зээл авсан гэгддэг бол Баянхонгор аймагт нэр дэвшиж буй УИХ-ын дарга Г.Занданшатар нь “Асрал” ХХК, “Эмийн үйлдвэр” ХХК, “Путь” ХХК, “Хөх цэнхэр нуур” ХХК-ийн нэр дээр зээл авсан байна. Харин Өвөрхангай аймагт УИХ-ын гишүүн, ХНХ-ийн сайд С.Чинзориг нэр дэвшиж буй бөгөөд тэрбээр “Өвөр баян бүрд” ХХК, “Тунгалаг онги” ХХК зээл авсан нь ил болсон билээ. Энэ мэтчилэн ЖДҮХС-днэр холбогдсон 49 гишүүний дийлэнх нь дахин сонгуульд нэр дэвшихээр болсон байна.

Ийнхүү иргэдийнхээ боломжийг хулгайлсан ЖДҮ-чин гишүүд дахин нэр дэвшихээр болсон нь нэг талаар ард түмнийг доромжилсон нөгөө талаар, ичих нүүхээ элгэндээ наасан үйлдэл болж байна.

ЖДҮ эрхлэгч эгэл борог өрх, ААН-үүд очих учиртай маш бага хэмжээний хүүтэй энэ мөнгийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд тэрбум тэрбумаар нь хуваагаад авчихсан увайгүй явдал энэ парламентаар дуусахгүй нь бололтой. Л.Энхболд, Ж.Энхбаяр, Н.Оюундарь, Х.Болорчулуун, Г.Солтан, О.Батнасан, Б.Ундармаа, Я.Содбаатар, Элдэв-Очир, Дамба-Очир тэргүүтэй 50-иад гишүүн уг сангийн мөнгийг хувааж авсан нь тодорхой болсон. Нэр нь тодорсон “баатрууд” мэлзэж, мэдэн будилж гүрийж гүлдийсэн. Тэдэн дунд жилийн гурван хувийн хүүтэй уг мөнгийг банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулан иргэдэд 30- 40 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, хүүлсэн нь ч цөөнгүй.

Эцэст нь нэг нэгээрээ хэргээс сугарсаар одоо ДӨРВӨН гишүүний хувь заяа тун хүндхэн нөхцөл байдалд хүрээд байгаа бөгөөд бусад нь ичихгүй сонгуульд горилж сууна. Тиймээс дор нэр дурдсан хүснэгтэд буй гишүүдээс хэн нь нэр дэвшиж буйг, ямар увайгүй үйлдэл хийснийг дахин нэг сануулах нь зүйн хэрэг боллоо.

ЖДҮХС-аас иргэд, аж ахуй нэгжийг зээл авахад нь ямар нэгэн байдлаар нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэн Нийслэлийн прокурорын газар, АТГ-аас шалгагдсан УИХ-ын гишүүдийн нэрсийг зарлаж байна.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • DEAR (202.55.188.35)
    Нутгаас маань нэр дэвшиж байсан хүний хувьд Содбаатар бол хэлсэндээ хүрдэг шудрага хариуцлагатай хүн шиг санагддаг. Хийсэн ажил нь ч нүдэнд харагдаж чихэнд сонсогддог. Одоо бол сайд болох байх гэсэн яриа яваад байхын. Сайд болчихвол ард түмэн бидэндээ их ажил хийх байхдаа. Дэмжиж байна шүү
    2020 оны 07 сарын 04 | Хариулах
  • САРАН (202.55.188.90)
    Монголчуудын тамын тогооны үлгэр хэзээ төгсөх вэ? Өөдөлье дээшилье өнгөтэй төртэй явъя гэхээр л нэгнийгээ харлуулж байх юм хийсэн ажлаар дүгнэдэг хүлээх хариуцлагат нь итгэдэг баймаар байна ард иргэд минь
    2020 оны 07 сарын 04 | Хариулах
    • Баяраааа
      Үнэн шүү. Ерөөсөө амнаас нь гарч байгаа үг нь ЖДҮ. Хэн нь холбогдсон, хэн нь хариуцлагаа хүлээсэн зэргийг нь огт мэддэггүй тэгсэн хэрнээсээ яриад л байдаг. Энэ сэтгүүлчид ч гэсэндээ харлуулахдаа үнэн худэл хольж худлаа үнэн бичиж чаддаг мөртлөөсөө холбогдолгүй, хамааралгүй зэрэг асуудлыг болохоор зөнд нь хаядаг. Ийм зүйл байж болох уу!!!
      2020 оны 07 сарын 04
  • yu ve (192.82.65.55)
    Содбаатар гишүүн 2020 сонгуульд нэр дэвшээгүй ш дээ. Ингэж худлаа мэдээлэл тараахаа болъёо СЭТГҮҮЛЧДЭЭ!!!!!
    2020 оны 07 сарын 04 | Хариулах
  • zochin1 (66.181.161.62)
    SODBAATAR GISHVVN BURUUGVI GEJ SHIIDWERLEH SHATNAAS NI MEDEE GARSAN BAINA LEE SHVV DEE. ODOO ENE MEDEELLEE BOLIJ VZ. AJLIIG NI ZVGEER HIILGEED OG
    2020 оны 07 сарын 04 | Хариулах
  • 123zochin (192.82.65.55)
    negent JDU-giin asuudal shiidegdsen bol odoo tohirson alband n tomilj ajliig n hiilgedee humuusee
    2020 оны 07 сарын 04 | Хариулах
  • zuv hun (192.82.65.55)
    Sodbaatar gishuun chn JDU tei hamaaralgui gdg n tsagdaagiin yrunhii gazraas togtoogdchihsojn shde. Harin ch unuugiin ulstirchdiin baidliig hargalzan uzeed uuruu saidiin suudlaas buuj yos zuin hariutslaga huleej ULGER JISHEE bolson hun
    2020 оны 07 сарын 04 | Хариулах
  • gangaa (192.82.65.55)
    sodbaatar in buruuguin notlogdson gsn shuu medeelle sain sudalj bgad niitlne uu
    2020 оны 07 сарын 04 | Хариулах
  • Г.Ганбат (66.181.178.178)
    Бүү март!!!! ЖДГийн луйварчдийг!!!
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 6 цаг 33 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 6 цаг 48 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 6 цаг 49 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 6 цаг 52 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 6 цаг 53 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 6 цаг 54 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 6 цаг 55 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 6 цаг 58 мин Хятадын хүн амын тоо буурчээ Өчигдөр 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Өчигдөр 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Өчигдөр 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Өчигдөр 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Өчигдөр 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Өчигдөр 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Өчигдөр 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Өчигдөр 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Өчигдөр 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Өчигдөр 11 цаг 49 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай Өчигдөр 11 цаг 37 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ
Top