x

МАН-ын нэр дэвшигчид Хан-Уулаас дайжиж, АН хүч хаяж байна

УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах улс төрийн хоёр гол намын хурал өнөөдөр болж байна. Тодруулбал, АН-ын ҮБХ өнөөдөр хуралдаж, нэр дэвшихээр горилсон 100 гаруй хүнээс 76 хүнийг сонгох бол МАН-ынхан ч Бага хурлаа хийж, 150 орчим хүнээс 76-г сонгох ажээ. Өнөө жилийн сонгуулиар хамгийн “гал гарсан” тойрог хэмээн яригдаж буй Хан-Уулын тойргийн мандат эхнээсээ тодорхой болж эхэлсэн байна.

МАН-аас энэ тойрогт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг дахин явуулах нь тодорхой болжээ. Харин УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн тухайд тойрогтоо хийж гийгүүлсэн ажил ч байхгүй. Тийм ч учраас өнөө жил Говь-Алтайд өрсөлдөхөөр горилж яваа гэх яриа чих дэлсэв. Тэгвэл, Хуульзүйн сайд Ц.Нямдорж ч тойргоо жийж,  өөр тойрог  тойглож, Эрдэнэтэд санаархлаа илэрхийлжээ. Угтаа өнгөрсөн сонгуулиар ялалт байгуулсан Б.Энх-Амгалан, Ц.Нямдорж нар энэ тойргоос сонгогдсон гэдгээ ч мартчихсан, одоо бүүр тойрог солих нь баараггүй  болжээ. Тиймээс  Хан-Уулчуудын өнөө жилийн сонголт цэнхэр талдаа буюу АН-аас нэр дэвшигчдийг дэмжих магадлал өндөр байна.   АН  энэ тойрогт итгэл даахуйц, ажлын туршлагатай, хүчтэй өрсөлдөгч тодруулахыг зорьж байгаа юм байна.

Хан-Уулд АН-аас Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Байгальмаа, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Тэргүүн дэд захирал асан Б.Ариунболд, НИТХ-ын төлөөлөгч Б.Түвшин, эдийн засагч Б.Лакшми, Кекүшюзан Д.Батбаяр, “Талх Чихэр”-ийн Х.Баттуул, Г.Батхүү агсаны дүү НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг  нар яригдаж байсан  ч  3 хүн тунаж үлдээд байгаа аж.

АН-ын Геологи, уул уурхай, газрын тосны бодлогын зөвлөлийн дарга Б. Ариунболд, НИТХ-ын төлөөлөгч Б.Түвшин, НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг нар нэр дэвших квотоо өвөртлөх магадлалтай байна, өнөөдөр.

Тэдгээрээс нам доторх сунгаанд цойлж буй нэр дэвшигч бол Бямбын Ариунболд. “Хан-Уулын” Б.Ариунболд гэж нэрших хүртлээ энэ дүүрэгтэй ажил амьдралаа холбож яваа нэгэн юм. Түүний аав Эрчим хүчний салбарт насаараа ажилласан гавьяат инженер Бямба гуайг Хан-уулынхан андахгүй мэднэ. Тэрээр, Хан-Уул дүүргийн 52 дугаар сургууль, Политехникийн дээд сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр төгсчээ. Мөн Удирдлагын академийг Төрийн удирдлагын магистр, АНУ-ын Харвардын Бизнесийн удирдлагын магистр, АНУ-ын Харвардын Бизнесийн удирдлагын магистрын зэргийн зайн сургалтыг төгссөн бөгөөд одоо Удирдлагын академид докторантаар суралцаж байгаа аж.

Түүнийг хүмүүс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Тэргүүн дэд захирал гэдгээрээ нь сайн мэддэг. Хан-Уул дүүргээс ИТХ-д сонгогдон ажиллаж байхдаа НИТХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж байжээ.

НИТХ-ын төлөөлөгч Б.Түвшин, НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг нар ч бусад горилогчдоосоо дээгүүр санал авчээ.

Б.Түвшин 2012 – 2016 он, 2016 оноос одоог хүртэл хоёр дахь удаагаа Хан-Уул дүүргийн 4, 11 дүгээр хорооны иргэдийнхээ төлөөлөл болон ажиллаж байгаа аж.

П.Батчимэг нь талийгаач Г.Батхүүгийн дүү, АПУ компанийн хувь нийлүүлэгч гэдгээр нь хүмүүс танина.

 Х.Тэмүүлэн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.58.141.51)
    Amartubshin naidalaa nar deer
    2020 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.182.173)
    Жинхэнэ бааснууд баахан архи тараах бх даа
    2020 оны 05 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 6 цаг 50 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 7 цаг 5 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 7 цаг 6 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 7 цаг 8 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 7 цаг 9 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 7 цаг 11 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 7 цаг 12 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 7 цаг 15 мин Хятадын хүн амын тоо буурчээ Өчигдөр 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Өчигдөр 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Өчигдөр 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Өчигдөр 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Өчигдөр 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Өчигдөр 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Өчигдөр 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Өчигдөр 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Өчигдөр 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Өчигдөр 11 цаг 49 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай Өчигдөр 11 цаг 37 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ
Top