x

Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээ “хорлон сүйтгэх ажиллагаа” байсан уу?

Ерөнхий сайд асан М.Энхсайханыг “хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан” хэрэгт яллагдагчаар татжээ. Сар орчмын өмнө түүнийг өмнө шалгаж байсан гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн байна. 

Эрүүгийн хуулийн 19.6-д “хорлон сүйтгэх” гэмт хэргийг “Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, мэдээлэл холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, хүн амын амьдралыг хангах обьектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан, хүн, амьтан, ургамлын гоц халдварт өвчин тараасан бол 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, “Энэ хэргийн улмаас олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан бол, эсвэл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 2-20 жил хүртэл хугацаагаар, эсвэл бүх насаар нь хорьж шийтгэнэ” гэсэн байна.

“Хорлон сүйтгэх” гэдэг нь бидний мэддэгчлэн террорист бүлэглэлүүдийн үйлддэг гэмт хэрэг. Товчоор хэлбэл Ерөнхий сайд М.Энхсайханыг үндэсний аюулгүй байдлын эсрэг террорист үйл ажиллагаа явуулсан хэрэгт сэжигтнээр тооцож, яллагдагчаар татсан байна.

Мэдэж байгаачлан түүнийг өнгөрөгч оны зургадугаар сард АТГ-аас баривчлан саатуулж, “Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах явцдаа бусдад хууль бусаар давуу байдал олгосон” хэмээн сэжигтнээр тооцож, яллагдагчаар татсан тухай мэдээлсэн билээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог тухайн үед “М.Энхсайхан нь Шадар сайдаар ажиллаж байхдаа Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах Засгийн газрын ажлын хэсгийг ахалж байсан нь уг хэрэгт сэжигтнээр татах үндэслэл болсон” хэмээн тайлбарласан байна.

Өөрөөр хэлбэл түүний хийсэн гэмт үйлдэл бус, эрхэлж байсан ажил, албан тушаал нь гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл болсон гэсэн үг.

Ерөнхий сайд асан М.Энхсайханыг анх 2018 оны гуравдугаар сард АТГ-аас дуудаж, эрүүгийн хэрэгт холбогдуулан байцаалт авсан юм байна. Үүнээс хойш жил гаруй явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд өнгөрөгч оны зургадугаар сард эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тухай мэдээлжээ.

Харин одоогоос сарын өмнө түүний шалгагдаж байсан зүйл ангийг өөрчилж, Эрүүгийн хуулийн 19.6 буюу “хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан” хэрэгт яллагдагчаар татсан байна. Товчхондоо Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг болвсруулсан явдал нь “Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол болон батлах хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах гэсэн хорлон сүйтгэх ажиллагаа мөн” гэж хуулийнхан үзсэн байна. Бодоход өмнө шалгаж байсан гэмт хэргийн нотлох баримт, хангалттай үндэслэл гарч ирээгүй бололтой.

Манай эрүүгийнхний /хуулийнхны/ хэлэх дуртай нэг үг байдаг даа. Хүн нь байвал хэрэг нь олдоно гэж. Ерөнхий сайд асан М.Энхсайханд тэр нь ирсэн бололтой. Ядаж л удахгүй болох УИХ-ын сонгуулийг дуустал М.Энхсайхан гэдэг хүнийг "далд хийх" үүргийг манай номер нэг, хоёрдугаараас тэдэнд өгсөн бололтой. Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг гацааснаа одоо хүртэл "гавъяа" гэж бодож явдаг хүн ч бас бий.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (202.126.89.172)
    Энхсайхан чинь л анх АН-ыгаа самарсан этгээд шүү дээ.Ганцаарчилсан тоглолт их хийдэг гэж намынх нь олон ч хүмүүс бараг бүгд л хэлж байсан.Одоо яагаад тэдэнтэйгээ ах дүү болчихов.Эд 2хон юман дээр л нэгдэж чаддаг.Сонгууль ,өөрсдийн хувийн эрх ашиг энэ нь луйвар хийхэд гэсэн үг.Нийлж зөндөө л луйвардсан.
    2020 оны 02 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.126.89.172)
    Таван толгойг эсэргүүцэж болиулаагүй бол өөрийнхөө эрх ашигт зохицуулж, монголын ард түмэнд ямар ч ашиггүйгээр өгөх л гэж байсан шүү дээ.
    2020 оны 02 сарын 29 | Хариулах
  • Иргэн (66.181.187.157)
    Энхсайханд шийтгэлийн оногдуул хэрэг хуучрах бишдээ
    2020 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.57.95.141)
    Энэ зүйл анги Өмч хувьчлыг гардан хийсэ Зи Энхболдод илүү хамаатай юм биш үү
    2020 оны 02 сарын 28 | Хариулах
  • Иргэн (64.119.16.211)
    УРВАГЧ М.ЭНХСАЙХАНЫГ ХОРИГДОЖ ҮНЭНЭЭ ХЭЛЧИХ ВИЙ ГЭЖ ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ҮХТЭЛ ЭЭ АЙЖ БАЙГАА НЬ САЯХАНЫ ЯРИЛЦЛАГААС ТЛДОРХОЙ БАЙЛАА ШҮҮ ДЭЭ.
    2020 оны 02 сарын 27 | Хариулах
    • Зочин
      ЯГ ҮНЭН ШҮҮ ДЭЭ. ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ШЭЭС НЬ гоожих шахаж байгаа юм байна... ЯАНА ДАА... үхлээ юу...
      2020 оны 02 сарын 27
  • Бадруул (188.168.155.31)
    Юу гээд хуцаад байгаа новш вэ ...тэгээд таван толгойг бас 100 жилийн хугацаатай огох байсан юм уу ...Элбэгдорж Энхсайхан мэтийн урвагчидын богсийг долоож .болдогийг харсан муусайн гар хол бологч та нар юу ч гэж бичиж хамгаалаад тэнэг хунч ойлгохооп бузар уйлдэл хийсэн наадуул чинь хариуцлагаа хулээх л болно
    2020 оны 02 сарын 27 | Хариулах
  • Zochin (175.139.204.152)
    Mongoliin zaya hol gej ug baidag.
    2020 оны 02 сарын 21 | Хариулах
  • Зочин (59.153.113.41)
    Миний сүнсний язгуур мөнхнаран ээжээ
    2020 оны 02 сарын 21 | Хариулах
  • Зочин (59.153.113.41)
    убпаласд мөнхнаран ээж залбирал долоо хоног бүрийн бямба гаригын 10 цагт байнга болдог
    2020 оны 02 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Өчигдөр 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Өчигдөр 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Өчигдөр 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Өчигдөр 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Өчигдөр 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Өчигдөр 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Өчигдөр 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ Уржигдар 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Уржигдар 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Уржигдар 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Уржигдар 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Уржигдар 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Уржигдар 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Уржигдар 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Уржигдар 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Уржигдар 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Уржигдар 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Уржигдар 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top