Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга энэ онд БНКУ-д айлчлахаар товложээ.
Казахстан улс энэ онд Алтан Орд улсын 750 жилийн ой, Абай Кунанбаевын 175 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлхээр болсон билээ. Энэ тухай Бүгд Найрамдах Казахстан улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Жалгас Адылбаев УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзах үеээрээ хэлж байсан юм.
Тэгвэл манай улсын ерөнхийлөгч тус ойн хүрээнд айчлал хийхээр болсон аж.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн оны аравдугаар сард Бүгд Найрамдах Казахстан улсад хийсэн албан ёсны айлчлал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон гэдгийг талууд онцолж байгаа.
Мөн Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын ээлжит VIII хуралдааныг ирэх дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон билээ.
Харин БНКУ-ын Ерөнхий сайд А.У.Мамин ирэх тавдугаар сард Монгол улсад айлчлахаар төлөвлөж байгаа юм.
Ерөнхийлөгчийн айлчлалын ирэх долдугаар сард товлосон гэдгийг албаныхан мэдээлжээ.