Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Тэрээр одоогоор аль тойрогт нэр дэвших нь тодорхойгүй байгаа ч 2020 оны УИХ-ын сонгуулийн ажилдаа бэлтгэхээр болжээ.
Ерөнхийлөгчтэй таарамжгүй харилцаатай байгаа учраас ажлаа хүлээлгэн өгч байгаа гэдэг нь ташаа мэдээлэл болохыг тэрээр онцлоод, би бүх хүнтэй эв түнжин сайн байгаа гэсэн юм.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Сонгууль болох гээд байдаг, би амиа бодмоор байна. Өмнөх сонгуулиар онгоцоор тойрч явсаар байгаад унасан шүү дээ. Аль нэг тойргийг сонгож очоод бэлтгэл хийх гээд байна. Хэдийгээр би улс төрийн албан тушаалаа өгөхгүйгээр сонгуульд нэр дэвшиж болох байсан ч надтай холбоотой худал мэдээлэл гараад байгаа учраас Ерөнхийлөгч намайг сонгуульдаа бэлд гэсэн юм. Би эхлээд хувиа бодно” гэсэн юм.
Мөн тэрээр өнгөрсөн ээгдүгээр сараас эхлэн АН-ын дарга С.Эрдэнийн ахлах зөвлөхөөр ажиллаж эхэлсэн бөгөөд 2020 оны УИХ-ын сонгуульд АН-ыг төлөөлөн ажиллах болно гэдгээ мэдэгдэв.
Түүний ажлыг Хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир авахаар болсон байна.