УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Дээд шүүхэд бүртгэлтэй 10 гаруй намтай МАНАН бүлэглэлийн эсрэг, шударга ёсны эвсэлд хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурахаар болсон гэв.
Мөн энэ үеэр сошил орчин тараад буй УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын Манжуурт Хятадын газрын тосны дарга нартай уулзаж буй бичлэгийн талаар дараах тайлбарыг өглөө. Уг бичлэгт Ж.Батзандан гишүүн Газрын тосны агентлагийн даргатай утсаар ярьж, хамтарсан компани байгуулан ашиг хуваах тухай яриа бичигдсэн байлаа.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-Төрийн өндөр албан тушаалтнуудыг гадаадад зорчихийг хориглох хуулийн төслийг өргөн барьсан. МАНАН-гийнхан дагжин чичир байна. Аймшигтай гүтгэлгийг тараалаа.
Ж.Батзандан бид хоёрыг ярьж байгаа мэтээр зориуд зохиол бичсэн байна. Хүмүүсийн нэрэн дээр тоглоом хийж байна. Амарсайхан гэдэг нь хэн юм. Батзандангийн орон тооны зөвлөх Амарсайхан уу, эсвэл нийслэлийн Засаг дарга Амарсайхан юм уу, Газрыг тосны дэд дарга Амарсайхан уу?
Ичгүүр, сонжуургүй гүтгэлэг. Үнэн юм нэг ч байхгүй. Гурван жилийн өмнөх бичлэг. Санжмятав тэргүүтэй УИХ-ын гишүүд Хөххотод очиж ажилласан. Тэр үед явсан бичлэгүүдийг эвлүүлж, өнөөдөр болсон мэтээр зохиол бичсэн байна. Гурван минутын бичлэг хийж болдгийг МАНАН бүлэглэлийнхэн харууллаа. Бидний эвсэл ялах болно.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-"Нийслэлийн Засаг дарга Амарсайхантай нэг ч удаа хамт хоол идэж идээгүй. Газрын тосны дэд дарга гурван жилийн өмнө ажлаа өгсөн. Гурван, жилийн өмнөөс миний гар утсыг чагнадаг байсан байх нь. Би МАНАН бүлэглэлийг олон зүйлээр гомдоосон. Надад хорсохдоо янз бүрийн бичлэг зохиож гаргаж тавьж байна" гэлээ.
Сэтгэгдэл (3)