x

Улсын хэмжээнд 2000 орчим Сонгуулийн хэсгийн хороо байгуулна

Сонгуулийн ерөнхий хороо энэ сарын 8-нд хуралдаж, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн ажлын хуваарь, бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталжээ.

Төлөвлөгөөний дагуу ээлжит сонгуультай холбоотой 14 журам, 3 заавар болон бусад маягтыг энэ оны хоёр, гуравдугаар сард баталж, улсын хэмжээнд 340 орчим Сонгуулийн хороо байгуулхаар болжээ.

Харин дөрөвдүгээр сард 21 аймаг, нийслэл болон сум, дүүргийн Сонгуулийн хороодыг байгуулахаар төлөвлөсөн байна. Хороонд СЕХ-ны сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагч ажиллана гэдгийг СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн мэдээлэв.

Тэрээр, “УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл дөрөвдүгээр сарын 25-наас өмнө СЕХ-нд бүртгүүлсэн байх ёстой. Нам, эвслийг бүртгэх эсэхийг дөрөвдүгээр сарын 29-нөөс өмнө СЕХ шийдвэрлэнэ. Үүний дараа нам, эвслийн нэр дэвшүүлэх үйл ажиллагаа байгаа. Өөрөөр хэлбэл, нам, эвслүүд 5 сарын 10-16-ны хооронд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах юм. Ингээд санал авах өдрөөс 22 хоногийн өмнө СЕХ нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулснаар сурталчилгаа эхэлнэ. Санал тоолох 2500 төхөөрөмжийг 2012 онд авснаас хойш зургаан удаа сонгуульд ашигласан байна. Шаардлагатай гэж үзвэл нэмж авах боломжтой” гэлээ.

Мөн улсын хэмжээнд 2000 орчим Сонгуулийн хэсгийн хороог тавдугаар сарын 15-наас өмнө байгуулахаар төлөвлөсөн байна.

УИХ-ын сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчид олон нийтийн мэдээллийн цахим хуудас, нам, эвсэл, нэр дэвшигчийн өөрсдийнх нь албан ёсны цахим хуудас, олон нийтийн сүлжээгээр явуулах явуулах боломжтой. Ингэхлээ сурталчилгаа цацах цахим хуудсаа Сонгуулийн хороондоо бүртгүүлэх ёстой гэдгийг СЕХ-ноос анхааруулсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ЦАГДАА (202.21.103.86)
    хилээ хаа урвагч шээснүүдээ
    2020 оны 02 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Өчигдөр 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Өчигдөр 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Өчигдөр 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Өчигдөр 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Өчигдөр 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Өчигдөр 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Өчигдөр 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ Уржигдар 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Уржигдар 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Уржигдар 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Уржигдар 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Уржигдар 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Уржигдар 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Уржигдар 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Уржигдар 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Уржигдар 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Уржигдар 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Уржигдар 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top