x

Төрийн байгуулалтын байнгын хороо 29 хууль, 16 тогтоол батлуулжээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа өнөөдөр танилцууллаа. Тус байнгын хороо дээрх хугацаанд  21 удаа хуралдаж, 29 хуулийн төсөл, 16 тогтоолын төсөл УИХ-аар батлуулж, албан тушаалтныг томилох, чөлөөлөх долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. 

Хууль тогтоомжийн төслийн хэлэлцэх эсэхийн 18 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн 11 санал, дүгнэлт,  6 танилцуулга гаргаж, Байнгын хорооны 5 тогтоол баталсан байна. Мөн Байнгын хорооны дарга, гишүүд Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллаж, 2020 оны УУИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажилтай газар дээр нь танилцаж, хуулийн хэрэгжилтийг хангахад анхаарч, тодорхой үүрэг чиглэл өгч ажилласныг Байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцууллаа.

Тайлант хугацаанд Байнгын хороо Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн шинэчилсэн найруулгын төслүүд болон Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн төслүүдийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Түүнчлэн “Хөгжлийн бодлого төлөвлөлт: Хэрэгжилт, шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг, мөн УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд “Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгогчийн оршин сууж байгаа хаягийн бүртгэлийн дагуу гаргахад тулгамдаж буй асуудал” сэдвээр цуврал хэлэлцүүлэг, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулсан гэдгийг Байнгын хорооны дарга тодотголоо. 

Монгол Улсын Үндсэн хуулийн нийт зүйлийн 25,7 хувьд  нэмэлт, өөрчлөлт оруулав

Сүүлийн 20-иод жил Монгол Улсын Үндсэн хуулийг өөрчлөх, тодорхой асуудлыг тусгах шаардлагатай гэж ярьсан. 2010 оноос хойш гурван парламент дамжиж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж ажилласан ч тухай бүрт амжилтад хүрч чадаагүй бол энэ удаагийн УИХ гурван чуулган дамнуулан хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт хийснийг С.Бямбацогт гишүүн онцоллоо. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гол зорилго нь өнөөг хүртэл төлөвшин тогтсон Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчмыг хадгалж, парламентын засаглалыг бэхжүүлэх, эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох, эрх мэдэл хоорондын харилцан хяналт-тэнцлийг хангах, төрийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлж буй институцуудын хариуцлагын механизмыг сайжруулахад чиглэсэн.

Нэгдүгээрт, Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах чиглэлээр тодорхой өөрчлөлт оруулсан. Тухайлбал, УИХ-ын төлөөлөх, хууль тогтоох, хянан шалгах ажлын үр нөлөөг сайжруулах зорилгоор ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75 болгон нэмэгдүүлэх, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ дахь цөөнхийн төлөөллийг оролцуулан хянан шалгах түр хороо байгуулах, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллахыг хязгаарлах, Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх, огцруулах эрхийг Ерөнхий сайдад олгож, хуулийг нийт гишүүний олонхын саналаар эцэслэн батлах, нууц санал хураалт явуулах зарчмыг Үндсэн хуульд тусгасан. УИХ болон гишүүний хариуцлагыг сайжруулах зорилгоор УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн нь УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болохоор, УИХ тарах болон тараах нөхцөлийг нарийвчлан тусгасан. Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төсөв, санхүүгийн талаарх УИХ-ын бүрэн эрхийг тодотгож, улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын  хэмжээг нэмэгдүүлж үл болохоор нэмэлт, өөрчлөлтөд тусгаж өгсөн. Байгалийн баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байх зарчмыг тодорхой болгож, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударгаар хүртээх, иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах эрх зүйн баталгааг бий болгох чиглэлээр томоохон өөрчлөлт орсон. Мөн УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг тодорхой болгож, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх оролдого бүхий ард нийтийн санал асуулгыг хориглож, УИХ-ын сонгуулийн хуулийн тогтвортой байдлыг хангаж, улс төрийн намын үйл ажиллагааны зарчим, тавигдах шаардлага, нам байгуулах шалгуурыг тусгасан болно гэж байлаа. 

Хоёрдугаарт: Гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгасан. Засгийн газар нь  танхимын зарчмын дагуу ажилладаг байх, Ерөнхий сайд танхимын гишүүдээ өөрөө томилж, чөлөөлж, огцруулах заалтыг оруулж өгсөн. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэхээр, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилохоор хугацжуулсан. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны босгыг 50 болгон нэмэгдүүлж, түүний бүрэн эрхийн хугацааг 6 жил болгон нэмэгдүүлж, зөвхөн нэг удаа сонгогдох зохицуулалтыг тусгав.Ерөнхийлөгчид зөвхөн Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийн хүрээнд тодорхой бүрэн эрхийг хуулиар олгохоор тусгаж өгсөн байна. 

Гуравдугаарт: Шүүхийн хараат бус байдлыг хангаж, шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэхтэй холбоотой нэмэлт, өөрчлөлт өөрчлөлтийг оруулсан. Мөн Нутгийн удирдлагатай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан. Улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот байгуулах эрх зүйн үндсийг тогтоож, орон нутгийн хөгжлийг хангах, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг  чадавхжуулах зорилгоор хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээ тогтоох эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн хуралд олгохоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийсэн. 

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх асуудлыг хэлэлцэн баталсан. Энэ хүрээнд нийт 46 хуулийг шинээр болон шинэчлэн найруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах тул ирэх хаврын чуулганаар ачаалалтай ажиллана гэдгээ тодотгов.

Үндэсний эрх ашгийг хамгаалах, өргөн нэвтрүүлгийн бүтээл үйлдвэрлэл, салбарыг дэмжсэн хуулийг батлав

Чуулганы хугацаанд чухал хуулиуд баталсаны нэг нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл юм. Хуулийн гол зорилго нь  өргөн нэвтрүүлгийн орчинд үндэсний болон нийтийн эрх ашгийг хамгаалах, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрхзүйн үндсийг тодорхойлох, өргөн нэвтрүүлгийн бүтээл үйлдвэрлэл, салбарыг дэмжихэд чиглэгдсэн болно.

Өнөөдөр Монгол улсад нийт 153 телевиз, эдгээрээс өргөн нэвтрүүлгийн телевиз-80 (Улаанбаатар хотод-20, орон нутагт-60) үйл ажиллагаа  явуулж байна. Үүнтэй холбоотойгоор  иргэд, олон нийт үндэсний болон нийтийн эрх ашгийг хамгаалах, өргөн нэвтрүүлгийн Монгол бүтээл үйлдвэрлэлийг дэмжих өргөн нэвтрүүлгийг улс төрийн нам эвсэл, аливаа шашны байгууллага, гадаад улсын төрийн өмчит байгууллагаас ангид тодорхой зохицуулалтыг тусгасан. Мөн Монгол бүтээл үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Өргөн нэвтрүүлгийн хөгжлийг дэмжих сан байгуулж, санг улсын төсвөөс санхүүжүүлэн үйлдвэрлэхэд өртөг өндөр үндэсний түүх, соёл уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэн хүргэхэд дэмжих нөхцөл бий болсон гэдгийг  С.Бямбацогт гишүүн мэдээллээ. 

УИХ-ын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгоно

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг баталсан. Энэ удаа УИХ-ын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгох, нэр дэвшигч тавигдах шаардлагад тодорхой өөрчлөлт оруулсан. Тухайлбал, нэр дэвшигч төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх,  татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, хуульд гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа болон Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглохоор тусгасан. 

Мөн хууль бус сурталчилгаа хийхийг хориглосон тодорхой зохицуулалтуудыг тусгасан. Нэр дэвшигчийн нэр төр,  алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээлэл нийтэд дэлгэх, ийм агуулга бүхий мэдээллийг хэвлэмэл материалын хэлбэрээр эсхүл мэдээлийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараасан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол хариуцлага хүлээлгэх тодорхой заалтуудыг тусгаж өгсөн  гэж байлаа.

УИХ-ын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөг баталлаа

УИХ 2002 онд Стратеги төлөвлөгөөгөө батлан гаргаснаас хойш стратеги төлөвлөгөөгүй ажиллаж ирсэн. Тэгвэл УИХ-ын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөг баталснаар, хууль тогтоох үйл ажиллагаа сайжирч, түүний эрх зүйн орчин төлөвшинө. Түүнчлэн  УИХ-ын хянан шалгах ажлын үр дүнг дээшлүүлж, хуулийн хэрэгжилт, түүний үр нөлөөг үнэлэх байнгын тогтолцоог бүрдүүлж, чадавхжуулах, УИХ төлөөллийн чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлж, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, парламентад итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх, УИХ-ын Тамгын газрын чадавхыг дээшлүүлэх зохицуулалтуудыг тусгасан гэж байлаа. 

Сум, дүүргийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшигч нь аймаг, нийслэлийн Хурлын Төлөөлөгчид зэрэг нэр дэвших боломжтой

Байнгын хороо өнгөрсөн хугацаанд  Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг баталсан. Өнөөдрийг хүртэл орон нутаг дахин сонгуулиа зарлаж чадахгүй нөхцөл үүсдэг байсан.  Тэгвэл уг хуулиар уг асудулыг зохицуулах,  Орон нутгийн Хурлын сонгуульд зэрэг нэр дэвшихийг хориглож ирсэнийг өөрчилж, Сум, дүүргийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшигч нь аймаг, нийслэлийн Хурлын Төлөөлөгчид зэрэг нэр дэвшиж болохоор нээж өгсөн. Түүнчлэн орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хугацаа  22 хоног байсныг 15 хоног болгон багасгаж, сонгууль нь намар орой болдог зэрэг онцлогыг харгалзан санал хураалтыг 20 цагт хаах өөрчлөлтүүдийг тусгасан.

Мөн “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” тогтоолын төслийг боловсруулан хэлэлцүүлж, батлуулсан.  УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн товыг тогтоож,  санал авах өдрийг 2020 оны 06 дугаар сарын 24-нд байхаар тусгаж, мандат, тойргийн тоог тогтоосон. 

Бурхан багшийн Их дүйчин өдрийг нийтэр тэмдэглэн өнгөрүүлэхээр болж, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгов

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. НҮБ-ын 54 дүгээр Ерөнхий чуулганаас баталсан тогтоолд: “Бурхан багшийн Их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж, дэлхийн хамгийн эртний шашин болох Бурханы шашны 2500 гаруй жилийн турш хүн төрөлхтөнд оюун сэтгэлийн хөгжилд оруулсан хийгээд оруулсаар байгаа хувь нэмрийг талархан тэмдэглэж байгааг авч үзээд Бурхан багшийн Их дүйчин өдрийг НҮБ-ын төв болон бусад салбар, байгууллагуудад олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсугай” гэж тодорхойлсон байдаг. Үүнтэй холбоотойгоор,  Бурхан багшийн Их дүйчин өдрийг  “Олон нийтийн баяр амралтын өдөр” болгон зуны эхэн сарын 15-нд тэмдэглэн өнгөрүүлдэг байхаар болсон. 

Өнгөрсөн оны 12 дугаар сард  “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” тогтоолыг баталсан. Ингэснээр, баталснаар Монгол Улсад ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцсон, талархан хүлээн авч, ардчиллыг түгээн дэлгэрүүлэх, төгөлдөржүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан төр, нийгэм,  урлаг, соёлын нэртэй зүтгэлтэн, эрдэмтэн, судлаач, зохиолч, уран бүтээлч болон бусад иргэнийг тус медалиар шагнах бөгөөд уг медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгохоор тусгасан гэдгийг ТББХ-ны дарга С.Бямбацогт мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Өчигдөр 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Өчигдөр 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Өчигдөр 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Өчигдөр 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Өчигдөр 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Өчигдөр 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Өчигдөр 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ Уржигдар 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Уржигдар 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Уржигдар 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Уржигдар 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Уржигдар 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Уржигдар 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Уржигдар 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Уржигдар 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Уржигдар 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Уржигдар 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Уржигдар 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top