УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр намрын чуулганаар хийсэн ажлынхаа тайланг танилцуулж, хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хэвлэлийн байга хуралд байнгын хорооны гишүүн Д.Дамба-Очир, Д.Гарамжав нар оролцов.
Өнгөрсөн намрын чуулганы хугацаанд Өргөдлийн байнгын хороонд иргэдээс ирүүлсэн 164 өргөдлийг хэлэлцэн шийдвэрлэж 37 өргөдөл гомдол дээр хяналтын ажил хийгдэж байгаа юм байна. Намрын чуулганы хугацаанд тус байнгын хороо гурван удаа хуралдаж, таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Түрээсийн орон сууцны эрэлт нийлүүлэлийн асуудал, Туул гол, Нийслэлийн агаарын бохирдлын асуудал болон "Эрдэнэс-Тавантолгой" компанийн 1072 хувьцааны ноогдол ашгийн асуудал гэх мэтчилэн.
Тухайлбал, тус байнгын хороо 2017 оноос эхлэн агаарын бохирдлын асуудлаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүд дээр анх удаа гүйцэтгэлийн аудит хийсэн байна. Ингэхэд 2008 оноос хойш агаарын бохирдлыг арилгах, утааг бууруулах чиглэлээр нийтдээ 750 тэрбум төгрөг зарцуулсан байна. Харин 2018-2019 онд Байгал орчин, аялал жуулчлалын сайдын багцад 75 тэрбум төгрөг суулгасан байна.
Энэ мөнгөөр жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай төрийн өмчит Тавантолгой-Түлш компанийг байгуулж, нийслэлийн хэмжээнд түүхий нүүрс хэрэглэх явдлыг зогсоосон билээ.
Мөн сургууль, цэцэрлэгүүд, аж ахуйн нэгжүүдийн уурын зүүхуудад шүүлтүүр тавьж 70 гаруй уурын зуухыг буулган төвлөрсөн дулаантай холбожээ.
Үүний үр дүнд нийслэлийн агаарын бохирдолд өмнөх жилүүдийнхээс 50-55 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан билээ. Мөн агаар дахь тоосоцрын хэмжээ 38242 хувь болж буурчээ.
Энэ тухай Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг: "Хэрвээ өнгөрсөн хугацаанд зарцуулсан 750 тэрбум төгрөгийг үр ашигтай зарцуулж чадсан бол өнөөдөр бид утаанаасаа бүрэн салчихсан байх байлаа. Цаашдаа агаарын бохирдлын эсрэг төсөвлөж байгаа мөнгө хөрөнгө, түүний гүйцэтгэл дээр хяналт тавьж чадвал утаанаасаа бүрэн салх боломж байна" гэлээ.