x

Л.Оюун-Эрдэнийн үлгэрийг 2050 онд санах хүн байх болов уу

1. Үндэсний нэгдмэл үнэт зүйл: Үндэсний нэгдмэл үнэт зүйлийн гүн ухамсар дархлаатай улс үндэстэн болно;

2. Хүний хөгжил: Монгол Улсын хүний хөгжлийн индексийг 0.9-д хүргэж, аз жаргалын индексээр дэлхийн эхний 10 орны тоонд багтана;

3. Амьдралын чанар ба дундаж давхарга: Сэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхаргыг 2050 он гэхэд нийт хүн амын 80 хувьд хүргэнэ;

4. Эдийн засаг: ДНБ 6.1 дахин нэмэгдэж, нэг хүнд ногдох ДНБ 3.6 дахин өсч, 15,000 ам.долларт хүрч, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын босгыг давна;

5. Сайн засаглал: Тогтвортой засаглал тогтож, хүний эрхийг бүрэн хангасан, шударга ёсны тогтолцоо төлөвшсөн, авлигагүй улс болно;

6. Ногоон хөгжил: Ногоон хөгжлийг эрхэмлэн байгаль орчны тогтвортой байдлыг хангана;

7. Амар тайван, аюулгүй нийгэм: Үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалах гадаад дотоод таатай орчин бүрдэнэ;

8. Бүсчилсэн хөгжил: Бүс нутгийн эдийн засгийн интеграцад нэгдсэн, хүн амын нутагшилт, суурьшлын тогтвортой тогтолцоотой, өрсөлдөх чадвартай улс доторх бүсүүдийг хөгжүүлнэ;

9. Улаанбаатар ба дагуул хот: Амьдрах таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй хот болгон хөгжүүлнэ;

Энэ бол МАН-ын нөхдийн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төрийн эрхийг барихдаа сэдэж олсон “Алсын хараа 2050” гэх “гоё” нэртэй Монгол Улсыг хөгжүүлэх зөгнөлт төлөвлөгөө юм.

Энэ төлөвлөгөөг Ерөнхий Сайд У.Хүрэлсүх санаачилж, Ажлын хэсгийн ахлагчаар нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ажилласан гэнэ. Ингээд салбар салбарын эрдэмтэн, судлаачид, яам, агентлагийн удирдлагууд, их, дээд сургууль, төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг нийт 1500 орчим хүнийг дайчилсан аж.

1992 оноос хойш Монгол Улс хөгжлийн урт болон дунд, богино хугацааны 517 төсөл, хөтөлбөр, бодлогын баримт бичгийг боловсруулсан статистик мэдээ байна. Гэвч эдгээрээс өнөөдөр бодит амьдрал дээр ажил хэрэг болсон нь тун цөөн. Өөрөөр хэлбэл, иймэрхүү алсыг хараалсан цаасан дээрх төлөвлөгөөг үе үеийн Засгийн газар гаргадаг ба үүнийхээ тоогоор манай улс өөдлөн дэвждэг бол Л.Оюун-Эрдэнийн яриад байгаа шиг хэдийн Азийн бар улс болчих байлаа.

Гэтэл эрх баригчид адаглаж л 2016 онд дэвшүүлж парламентад гарч ирсэн дөрвөн жилийнхээ мөрийн хөтөлбөр буюу ард түмэндээ өгсөн амлалтаа биелүүлж чадахгүй байгаа нь бодит үнэн. Ийм хэвтэж өнөөдөр 30 жилийн дараахыг зөгнөөд яриад суугаа нь үнэндээ сонгууль хаяанд ирсэн энэ үед эрх баригчид дахин сонгогдохын төлөө юу ч хийхээс сийхгүй болохоо л харуулж байна.

Манайх шиг буурай, 1.6 жилийн настай Засгийн газартай, улс төрийн байнгын тогтворгүй байдалтай улс оронд Л.Оюун-Эрдэнэ шиг ард иргэдийн эмзэг цэг дээр дөрөөлөн босч ирдэг популистууд олшрох тусмаа л аюултай. Юун өнөөдрийн коронавирус.

Тэд яг л цар тахал шиг манай улс төрийн институцийн гажуудал, хямрал, чадавхгүй байдлыг ашиглан улам олуулаа төрсөөр байдаг. Энэ онолоор бол Монголд өнөөдөр болохгүй байгаа бүх л эмзэг сэдэв, бусдын жаргал зовлонг барьж авч шоуддаг Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар нарын таван нөхрийг нэрлэж болох. Мэдээж тэдний ард У.Хүрэлсүх, Г.Занданшатар гэх мэт илүү том, илүү олон тусгал нуугдаж байгаа.

Эдгээр популистууд гурван жил гаруй Монгол төрийг нооллоо. Хүссэн албан тушаалууддаа ч очлоо. Гэтэл ард түмний хөрөнгөөр ЖДҮ-дэж, концесстож ханахгүй дахиад л нэг үлгэр зохиогоод эхэллээ. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн болоод 3.8 жил, ЗГХЭГ-ын даргаар ажиллаад 1.1 жил болж буй. Гэтэл өнөөдөр Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр хэмээх зохиол бичээд УИХ-ын дарга Г.Занданшатартаа өргөн бариад зогсч байх юм.

Харамсалтай нь Л.Оюун-Эрдэнийн яриад байгаа 2050 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрт нь олигтой судалгаа, тоо баримт ч харагдсангүй. Зүгээр л төсөөлөл гэлтэй. Яг үнэнийг хэлэхэд Л.Оюун-Эрдэнийн мөрөөдөөд эсвэл амны салиа нь арилаагүй бацаан шиг орилоод байгаа Монгол Улсыг 2050 он хүртэл 30 жилийн өмнөөс хэрэгжүүлэх төлөвлөгөө биелэх нь байтугай богино хугацааны гурван жилийн төлөвлөгөө ч хэрэгжихэд хүнд хэцүүхэн цаг үеийг бид туулж байна.

Дээрээс нь дөрвөн жилийн циклтэй улс төрийн сонгуультай улс 30 жилийг яаж хараад төлөвлөөд, бүр түүнийгээ юун дээр үндэслэж тайлбарлаад сууж байгаа нь тун сонин. Өнөөдөр эрх баригчид 30 жилийн дараахыг зураглаж суухын оронд ойрын нэг жил буюу ирэх намраас төлж эхлэх Чингис бондын зээлийг хэрхэхдээ л санаа зовниж суумаар байлтай.

Адаглаж л дэлхийн зах зээл дээр титэм вирусээс болж уул уурхайн түүхий эдийн үнэ уналттай, Хятадын эдийн засаг, хөрөнгийн зах зээл нь савлагаатай байгаа энэ үед 2020 оны төсвөө хэт өөдрөгөөр төсөөлж баталчхаад наанадаж тэдгээрийн үнэ ханш ямар байгаад анхаарал хандуулах хэрэгтэй байх юм. Түүнээс Үндэсний телевизээр өдөр шөнөгүй 30 жилийн дараа биелэх, биелэхгүй нь мэдэхгүй утга уянгын зөгнөлт зохиолоо яриад суумааргүй байна.

Тэглээ ч Монгол Улсын 30 жилийн төлөвлөгөө гэдэг дөнгөж парламентад гарч ирсэн Л.Оюун-Эрдэнэ мэтийн анхлан суралцагч нарт арай ахдах сэдэв дээ. Засгийн газрын гал тогоонд нэг жил чанагдсанаа их юманд бодож, гүн ухаантан царайлж, гэнэтхэн л оюуны мэлмий нь нээгдэж, мэдлэг нь тэлж, хараа нь алсраад явчихдаггүй л юм бол ийм популизмыг эрүүл ухаантай хүн лав ярихгүй.

Хамгийн марзан нь Л.Оюун-Эрдэнэ долоо хоногийн амралтын өдрүүд болохоор л Эмээлт, Нарантуул захууд, гэрийн хорооллоор гүйчихдэг. Тэнд сэм сэм уулзалт зохион байгуулж, 2050 он хүртэлх хөтөлбөрийг “босгож” авсан байгаа юм. Нөгөөтээгүүр, нээлттэй, ил тод хэлэлцүүлэг нэг ч болоогүйг дурдах ёстой.

Иймээс л Монголын төр энэ мэтийн романтизм үнэртүүлсэн популист нөхдөөс салах ёстой. Хүн хэрэгтэй газраа байж, чаддаг юмаа оролдох ёстой. Уг нь романтизм гэдэг чинь урлаг юм. XIX зууны эхэнд уран зураг, хөгжимд хүчтэй орж ирсэн. Энэ чиглэл тэр үед Францын хөрөнгөтний хувьсгалаас үүссэн гэдэг. Тэр хувьсгалын үр дүнд сэтгэл дундуур үлдсэн залуус тайтгарахын тулд энэ урсгалыг бий болгосон. Өөрөөр хэлбэл, сэтгэл догдлолыг их гаргах эрмэлзлэл, нууц, далдын хүчийг бишрэх, дундад зууныг санагалзаж байсан зэрэг нь бодит амьдрал, хувьсгалт үзлээс холдуулж байсан гэдэг.

Тэгвэл өнөөдөр яг л энэ хэвээрээ хоёр зуун жилийн дараа Монголын улс төрд ороод ирчихсэн байна. Хамгийн гол нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гэдэг энэ нөхрийн сонгуульд зориулсан популизмыг УИХ нь хэлэлцэн онигоо болж, Монгол төр хаврын чуулганаар батлахдаа туллаа. Инээх үү, уйлах уу бүү мэд. Ер нь тэгээд их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул гэдэг. Бас иймэрхүү хүнд эрх мэдэл өгөх нь галзуу хүнд илд бариулсантай адил билээ.

Нэмж мэдээлэхэд, өнөөдөр Монгол Улс хүний хөгжлийн үзүүлэлтээр дэлхийн 177 орноос 92, эдийн засгийн өрсөлдөх чадварын индексээр 140 орноос 99, бизнесийн орчны индексээр 190 орноос 74, авлигын индексээр 93 дугаар байранд яваа. Энэ мэт Монгол Улс дэлхийд хийгээд бүс нутгийн хэмжээнд хөгжлийн олон үзүүлэлтээр доогуур үнэлгээтэй явж байна. Үүнээс харвал Л.Оюун-Эрдэний үлгэр 2100 онд ч биелэх нь эргэлзээтэй. Гэхдээ 2050 онд түүний үлгэрийг санах хүн байх болов уу.

"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (139.5.218.60)
    Хотоо шигүү төлөвлөхөө эхлээд шийдэхгүйгээр хот төлөвлөлтийн дараалал алдагдаж дахиад цэгцгүй хот бий болж газрын луйварчидыг давраана
    2020 оны 02 сарын 07 | Хариулах
  • zochin (66.181.161.89)
    ardchilsan namd vzvvlchi h yum daan ch baihgvi .dandaa vgvisgene .hvnii hiisniig samrah dyrtai.
    2020 оны 02 сарын 06 | Хариулах
  • зочин (64.119.26.35)
    элэг хөшмөөр юм
    2020 оны 02 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Өчигдөр 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Өчигдөр 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Өчигдөр 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Өчигдөр 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Өчигдөр 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Өчигдөр 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Өчигдөр 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ Уржигдар 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Уржигдар 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Уржигдар 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Уржигдар 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Уржигдар 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Уржигдар 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Уржигдар 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Уржигдар 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Уржигдар 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Уржигдар 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Уржигдар 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top