Үндсэн хуулийн цэц 2020 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр хуралдах байсан дунд суудлын хуралдаанаа хойшлуулж, товыг жич зарлахаар болжээ.
Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газраас 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр баталсан тогтоолын дагуу гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосонтой холбоотойгоор ийнхүү хурлаа хойшлуулсан гэв.
Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай зарим иргэнээс ирсэн маргааныг хянан шийдвэрлэхээр товлосон байжээ.
Сэтгэгдэл (3)