Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мөн үнэ хөөрөгдөлтийн талаар УИХ-ын чуулган хуралдаж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг махны үнийн өсөлт ард иргэдэд хүнд тусаж байгааг дурьдан ХХААХҮ-ийн сайд С.Улаанаас тодруулга асуулт асуув.
Тэрээр "Өнөөдрийн байдлаар махны дундаж үнэ 11.6 хувиар буюу 1,000-1,200 төгрөгөөр өссөн байна. Нэгдүгээр сарын 22-ноос хойших 14 хоногийн хугацаанд өссөөр байгаа. Үүнийг нөөц бага, хөдөөнөөс орж ирэхгүй байгаа гэдэгтэй холбон тайлбарлаж байна. Гэтэл үнэ өсөөд байгаа дээр хэн хяналт тавих вэ. ШӨХТГ-аас очоод анхааруулга өгдөг, торгож ч чаддаггүй. Торгох хууль эрх зүйн акт байдаггүй. Үнэ үндэслэлгүй нэмээд байгаа газруудтай хэн хариуцлага тооцох вэ" гэлээ.
Сайд Ч.Улаан: "Цагаан сар дөхөж байгаа, коронавирусийн дэгдэлт өндөр байгаатай холбоотойгоор зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх болсон. Бид ажиглаж байгаа. Энэ бол цаг хугацааны үзэгдэл. Хангамжид тасалдал гарах эрсдэл одоогоор алга. Махны нөөцийг боломжийн хэрээр бүрдүүлж байгаа. Махны үнэд манай яам л лав хяналт тавьж чадахгүй. Яагаад гэвэл бидэнд хангамж, үйлдвэрлэлийн асуудлыг л хариуцдаг. Судалгаа хийдэг. Үүнд ШӨХТГ хяналт тавих ёстой. Мэргэжлийн хяналтын байгууллага чанар, стандарт талд нь хяналт тавьдаг байх" гэлээ.