Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж, шаардлагагүй гэж үзлээ.
Байнгын хороо хаалттайгаар хуралдсан бөгөөд санал хураалтад 8 гишүүн оролцосноос 5 нь түүнийг авч үлдэх санал гаргажээ.
Өнөөдөр хуралдсан Хууль зүйн байнгын хороо мөн адил ийм шийдвэр гаргасан.
Түүний асуудлыг пүрэв гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдэх үлдлээ.
Харин өнгөрөгч баасан гаригт УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар УЕП-оос УИХ-д хүргүүлсэн Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хүлээж авах нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан билээ.