УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын Ерөнхий прокурорын саналаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Байнгын хороо хаалттайгаар хуралдсан бөгөөд 13 гишүүн оролцож, долоо нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэжээ.
Харин өнгөрөгч баасан гаригт УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар УЕП-оос УИХ-д хүргүүлсэн Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хүлээж авах нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан билээ.
Холбоотой мэдээ: Н.Номтойбаяр: Надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй, Их хурлыг нээлттэй явуулах хэрэгтэй