УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өчигдөр хуралдаж УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг хэлэлцэж түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан билээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын дээрх шийдвэртэй холбоотойгоор өөрийн твиттэр хуудаснаа байр сууриа илэрхийлжээ. Тэрээр "Халдашгүй байдлын дэд хороо тодорхой баримт дээр хуулийн хүрээнд шийдвэр гаргах биш. Улс төрийн шийдвэр гаргадаг юм байна. Надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Одоо их хурлыг нээлттэй явуулах хэрэгтэй" гэжээ.