x

Ч.Сайханбилэгт өөрийгөө өмгөөлөх эрх бий юу?

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өөрийгөө өмгөөлүүлэхээр Америкт олон улсад нэр хүндтэй хуулийн фирм хөлсөлсөн явдал өчигдрийн гол дуулиан байлаа. Түүнтэй өмгөөлллийн гэрээ хийсэн Amsterdam & Partners LLP хуулийн фирмийн үүсгэн байгуулагч Роберт Амстердам “Монгол Улсын Засгийн газар шүүхийн хараат бус байдал, хуульт ёсонд халдаж байна” хэмээн мэдэгдсэн явдал “даарин дээр давс” болов.

Үүгээр зогсохгүй Ерөнхийлөгч Х.Баттулгыг төрийн эрхэнд гарснаас хойш шүүхийн хараат бус байдал, хэвлэлийн эрх чөлөө улс төрийн дарамт шахалтад өртөх болсон тухай тус компанийн албан ёсны сайт дэлхий дахинд цацлаа. Ч.Сайханбилэгийн асуудлыг орхиод "шүүхийн хараат бус байдал, хэвлэлийн эрх чөлөө хэрхэн улс төрийн шахалт дарамтанд өртөх болсон” тухай ярихад л монголчууд нийтээрээ толгой дохих асуудал.

Өчигдөрхөн УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар С.Зоригийн хэргийн ялтан Т.Чимгээ хорих ангид “өлсгөлөн зарласан” тухай мэдэгдэл хийсэн явдал ч гэсэн түүний нэг хэсэг гэж ойлгож болно. Эдгээр хүмүүс дээр Хууль зүйн сайд нь нэмэгдээд гурван шатны шүүхээр шийдэгдсэн С.Зоригийн хэргийг “зохиомол хэрэг, гэмгүй иргэдэд эрүү шүүлт тулгаж ялласан” хэмээн зарласан шүү дээ. Аль ч тохиолдолд шүүхийн хараат бус байдал эрсдэлтэй байдалд орсон гэсэн үг.

Ялангуяа шүүгчийн томилох, чөлөөлөх асуудал ҮАБЗ-ийн гурван гишүүний шууд эрх мэдэлд оччихоод байгаа энэ үед. Өнгөрөгч зургадугаар сард Зөвлөлөөс шийдвэр гаргаад 17 шүүгчийг нэгэн зэрэг бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн. Өнөөдөр тэдний арав нь “ял авахаар” шүүхийн өмнө зогсч, долоо нь энэ сард эрхээ сэргээлгэлээ.

Гол асуудал тэдгээр шүүгчийн асуудал Монголын хуульчдын холбоо болон Шүүхийн хариуцлагын хороогоор дамжилгүй шууд ҮАБЗ-ийн шийдвэрээр эрхийг нь түдгэлзүүлсэн явдал. Шүүгчид ажилтайгаа үлдэхийн тулд Аюулгүйн зөвлөлийн гурван хүний өмнө ёслох хэрэгтэй болов. Ийм нөхцөлд Монголын шүүх “шударга ажиллаж байна” гэж мянга хашгираад нэмэргүй.

Сануулахад өнгөрсөн дөрвөн жилийн дотор манай хуулийн байгууллагуудын сүр дуулиантай эхлүүлсэн авилга, албан тушаалын хэргүүдээс шүүхийн өмнө очсон нь нэг ч байхгүй. С.Баярыг, С.Баярцогтыг, Ч.Сайханбилэгийг нэг бус удаа саатуулж, нэлээд хугацаанд цагдан хорьсон авч хэргийн мөрдлөг дууссан талаар хэн ч ам нээсэнгүй. “Прокурорын хяналтанд байгаа” гэдэг ганцхан хариутай гурав дахь онтойгоо золголоо. /2018 оны дөрөвдүгээр сард анхны баривчилгаа явагдсан/ Ядаж “Ийм ийм үйлдлийг нь гэмт хэрэгт тооцсон, ийм ийм нотлох баримтаар тогтоосон” гэх ганц үг байхгүй.  

Өнгөрөгч долоо хоногт УЕП Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д ирүүлсэн. “Ямар үнэдэслэлээр вэ?” гэж асуухаар “УИХ хэлэлцэж шийдвэрээ гаргахаас өмнө үндэслэлийг хэлэх боломжгүй” гэнэ. Энэ одоо юу гэсэн үг вэ? УИХ-ын шийдвэр гарвал хэрэг болно, шийдвэр гарахгүй бол хэрэг болохгүй гэсэн үг үү? Ийм хуулийн байгууллага гэж байх уу?   

Ер нь бол Ч.Сайханбилэгийн буруутай эсэхээс үл хамаараад тэр хүн шүүхийн өмнө өөрийгөө хамгаалах, өмгөөлүүлэх эрхтэй. Үүнийг хэн гуай ч буруутгах арга үгүй. Ялангуяа манайх шиг хууль, шүүхийн байгууллагууд нь хоёр, гуравхан хүний гарт орчихсон, хэн эрх мэдэлд хүрнэ тэр нь хуулийн дээр сууж, хууль, шүүхийн байгууллагаа хурууны үзүүрээр хөдөлгөж байдаг улс оронд тэр тусмаа учирч болох бүх эрсдлийг тооцоолох ёстой.

Тэр тусмаа Монголын эдийн засгийн “цусны эргэлт” болж байгаа ганц үйлдвэрийн хөрөнгө оруулалтын гэрээг батлуулсан хүний хувьд ухрах шалтгаан байхгүй. Сайн ч, муу ч нэг улс орны "засаг төртэй" нь заргалдаж байгаа хүний хувьд үүнээс өөр арга зам үгүй.

Б.ЗАЯА

  

  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Өчигдөр 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Өчигдөр 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Өчигдөр 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Өчигдөр 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Өчигдөр 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Өчигдөр 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Өчигдөр 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ Уржигдар 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Уржигдар 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Уржигдар 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Уржигдар 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Уржигдар 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Уржигдар 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Уржигдар 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Уржигдар 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Уржигдар 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Уржигдар 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Уржигдар 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top