Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэн дэмжжээ.
-Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийг Италид,
-Гадаад харилцааны яамны Европын газрын дэд захирал Б.Болормааг Францад,
-ГХЯ-ны Америк, Ойрх Дорнод, Африкийн газрын дарга Д.Гансүхийг Чех улсад,
-БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Цэнгэлийг Болгарт,
-ГХЯ-ны ХШҮДАГ-ын дарга Б.Баярсайханыг Беларусьт,
-ҮАБЗ-ийн ахлах референт Ч.Баттөмөрийг Киргиз улсад,
-Гадаад харилцааны яамны АОДАГ-ын дэд дарга Д.Ганболдыг Эмират улсад томилохоор болсон байна. Элчин сайд нарын томилгоо хараахан эцэслэгдээгүй бөгөөд энэ талаарх Засгийн газрын шийдвэрийг Ерөнхийлөгчид уламжлах ёстой.