УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдоржид хандаж, өөрийнх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар прокурорын байгууллагын саналыг нээлттэй хэлэлцүүлэх хүсэлт гаргасан талаар өмнө мэдээлсэн.
Тэгвэл энэ тухайд Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж "Энэ долоо хоногт асуудлыг шийднэ. Хүсэлт ирүүлж болох Дэд хорооны хуралдааныг нээлттэй явуулах боломжгүй. УЕП-оос нууцын зэрэглэлтэй бичиг ирүүлсэн учраас Н.Номтойбаярын хэлснээр асуудал явна гэж байхгүй. Байнгын хороо, УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг шийднэ" гэсэн байна. Мөн Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал тавьсан прокурорын үндэслэлийн тухайд "Нэгдүгээрт ХНХ-ын сайд байхдаа хийсэн ажилтай нь холбоотой, нөгөө нь ордонд болсон явдалтай холбоотой худал мэдүүлэг өгсөн, гурав дахь нь нууцын зэрэглэлтэй мэдээллийг хэвлэлд мэдээлэл өгсөн гэдэг үндэслэлээр УЕП-оос санал ирүүлсэн. Прокурорын талаас яаруу, адгасан байдал байсан. Үүнээс болж 48 цаг өнгөрлөө, хууль зөрчлөө" гэдэг зүйл бий болоод байна" гэжээ.
Сэтгэгдэл (1)