УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Түүний Австрали улсад албан айлчлалаар явж байхдаа буюу өнгөрөгч бямба гаригийн шөнө Сидней хотын казинод байгаа бичлэг болон фото зураг өчигдөр манай сайтуудад тавигдсан билээ. Уг мэдээллийг залруулж МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
"Энэ сарын 17-нд УИХ-ын гишүүд Сидней хоттой танилцах хөтөлбөртэй байсан. Энэ хүрээнд УИХ-ын гурван гишүүн Элчин сайдтай хамт казино орсон. Казиногийн үйл ажиллагаатай танилцах зорилгоор УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан, Австрали дахь Элчин сайд Б.Чулуунхүү бид дөрөв орсон Ороод гарах явцад бидний сууж байгаа болон зогсож байгаа зургийг дарсан байсан. Бид тэнд удаагүй, тоглоогүй. УИХ-аар казиногийн хууль ороод ирвэл ямар юм байдаг юм байна гэж үзэж сонирхох зорилгоор орсон. Хууль хэлэлцэхэд хэрэгтэй гэж үзэн тодорхой ойлголттой болох гэж сонирхож орсон. Элчин сайд, сөрөг хүчний бүлгийн даргатай хамт тоглоож сууж байна гэж юу байхав. Хэн хэнийхээ хяналттай явж байгаа шүү дээ. Би бооцоо тавиагүй, мэдэх ч үгүй. Судлаагүй, сонирхсон шүү. Казино сонирхсон гэж хариуцлага ярих гэж байгаа бол би хүлээнэ" гэв.
Сэтгэгдэл (6)