Гэрэл зургийг "zarig.mn"-ээс
АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр сонгуулийн тойргийн тухай мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр түүнээс УИХ-ын гишүүд Австралид казинод тоглосон гэх мэдээллийн талаар тодруулав.
С.Эрдэнэ: "Одоогоор асуудал тодорхойгүй байгаа учраас би байр суурь илэрхийлэхэд эрт байна. Д.Эрдэнэбат гишүүнтэй ярьсан. Хувь хүний хувьд казинод тоглоогүй, сонирхож ороод гарсан нь үнэн гэсэн. Сонирхлоороо ороод гарах, дэлгүүр хоршоогоор орох нь байдаг л асуудал. Харин мөрий тавиад тоглосон үйлдэл байгаа бол ямар хууль дүрэм, ёс зүй зөрчсөн юм гэдэг асуудал яригдах байх. Тийм үйлдэл байхгүй бол ярих шаардлагагүй" гэв.