x

Хуулийн засаглалаа самарсан Хууль зүйн сайдын шилжилт

СОНГУУЛЬ 2020: ТОЙРГУУДЫГ ТАНДАХУЙ

Олон хүний урьдчилан таамаглаж байсанчлан УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд ирэх сонгуулиар тойргоо сольж, Эрдэнэтээс нэр дэвшихээр болжээ. Түүний оронд “Хурд” группийн эзэн, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн энэ удаа Хан-Уул дүүрэгт өрсөлдөхөөр болж байгаа юм байна. Түүний барьсан, зарсан барилгын тоо тус дүүрэгт тоогоо алдсан тул тэндхийн оршин суугчид Б.Чойжилсүрэнгийн сонгогчдын цөм болох бололтой.

Харин Ц.Нямдоржийн хувьд УИХ-д долоон удаа сонгогдохдоо тавд нь өөрийн төрсөн нутаг Увс аймгаас нэр дэвшиж байв. Өнгөрсөн 2016 оны сонгуулиар Ц.Нямдоржийг чухам юу “хатгаж” Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн, бас Хан-Уулчуудыг юу хатгаж Ц.Нямдоржийг долоо дахь удаагаа УИХ-д сонгож гаргасныг чөтгөр л мэдэх байх даа.

1992 оны УИХ-ын сонгуулиар анх УИХ-д сонгогдохдоо нэг удаа тус дүүрэгт нэр дэвшиж байсныг эс тооцвол Ц.Нямдорж гэдэг хүн Хан-Уулчуудын хувьд “олз хайсан бадарчин”-гаас өөрцгүй. Өнгөрсөн дөрвөн жил лав сонгогчид нь түүнийг олж тойрогтоо олж хараагүй. Яах вэ, зурагтаар том том юм яриад, хүн загнаад байхаар бараанаас нь сүрддэг байж магадгүй.

Харин энэ удаа түүний Эрдэнэтээс нэр дэвших болсон шалтгаан нь мэдээж “Эрдэнэт”-ийн 49 хувь. Түүнийг төрд авахад оройлон ажилласан гэдэг утгаараа өөрийгөө тун ч гавьяатай нэгэн хэмээн үнэлж буй нь лав. Гэвч цаана нь түүний тус үйлдвэрээс идсэн уусан нь ч гэсэн найгүй гэлцэх юм билээ. Ямар үгүйдээ л “Эцэг хүн хүүгийнхээ төлөө ганц удаа утас цохиход яадаг юм. Шалихгүй мөнгө ш дээ, 300-хан саяын л ашиг хийсэн” хэмээн хээв нэг ярьж суух вэ. Тиймээс энэ хүний шударга байдал болоод шударга бусын тухайд Эрдэнэтчүүдийн сүжиг мэдэх асуудал юм даа.

Түүний Эрдэнэтийнхэн дээр дөрөөлөх болсон бас нэг шалтаг нь “эрүүдэн шүүсэн” асуудал. “Эрдэнэтийн жирийн иргэдийг ингэж хэлмэгдүүлсэн байна” гээд хоолой зангируулаад очихоор хормойгоо дэвсээд угтана гэж тооцоолсон байх. Гэвч нэгдүгээрт эрүүдэн шүүсэн асуудал нь шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байгаа. Эрүүдэн шүүсэн асуудлыг шүүхээр нотоллоо гэхэд тэр нь С.Зориг агсны аллагын гэмт хэргийг нотолсон хэргийн нотлох баримт мөн эсэхийг тусад нь тогтоох ёстой. Ямар ч байсан уг хэрэгт хяналт тавьсан прокурорын хувьд “Гэмт хэргийг хэрэгтнүүдийн нотлох баримтад үндэслэж тогтоогоогүй, өөр бусад мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон. Тиймээс хэргийн нотлох баримтыг нэг бүрчлэн үгүйсгэж дуусан дуустал би гаргасан шийдвэрээ хамгаална” гэж мэдэгдээд байгаа.

Хоёрдугаарт, Монгол Улсын шүүхийн бүх шат дамжлагаар шүүгдээд “С.Зориг гэдэг хүний амь насыг эдгээр нөхөд бүрэлгэсэн нь хөдөлшгүй нотлох баримтаар тогтоогдлоо” гээд шийдвэрлэчихсэн байхад Хууль зүйн сайд нь дангаараа шүүхийн шийдвэрийг эсэргүүцээд, хэрэгтнүүдийг суллана барина гээд яваа нь ч гэсэн асуултын тэмдэг мөн л дөө. Монгол Улсад хэн нэгний гэм буруутай эсэхийг гагцхүү шүүх тогтоодог, шүүхээс гадуур ямар нэг шүүн таслах ажлиллагаа явуулахыг Үндсэн хуулиар хориглодог. Атал хуулийн засаглалыг хэрэгжүүлэх ёстой Хууль зүйн сайд нь өөрөө эдлэх ёсгүй эрхээ эдлээд, Үндсэн хуулиас давж яриад байгаа нь гайхалтай биш гэж үү? 

Ялангуяа өмнө дөрвөн удаа (энэ удаа тав дахиа) Хууль зүйн сайд хийхдээ С.Зоригийн хэргийг илрүүлэх тал дээр хуруугаа ч хөдөлгөж үзээгүй (илрүүлэхгүй байх тал дээр бол харин хангалттай ажилласан гэдэг юм билээ) хүн хэрэг шүүхээр шийдэгдсэний дараа үг, үйлдлээ хянаж чадахаа байтлаа цамнаж байгаа нь цаанаа учир шалтгаантай гэж харахад хүргээд байгаа. Үүний дэргэд Ц.Нямдоржийн тойргоо солих, зугтах энэ тэр бол байдаг л нэг асуудал. Угаасаа сонгууль дөхөөд ирэхээр манай улстөрчид "олз хайсан бадарчин" шиг л болдог нь гэм биш зан, гэнэт биш хууч юм даа. Нэгийг өгвөл арвыг авах, нэгийг алдвал арвыг хожих гэж зүтгэдэг. 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Zochin (66.181.161.41)
    Nymdorj guai odoo tansag ambaartai gaviyaniihaa amraltiin edleed suuj bsan deer baihaa davarval hil davj zugtaah bolno shuu mongoliin zaluuchuud odoo ih huchtei buruu zuiliig zugeer unguruuhgui l baihdaa
    2020 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.26.195.227)
    энэ хүн хэцүү
    2020 оны 01 сарын 20 | Хариулах
  • иргэн (103.26.195.227)
    Нямдорж одообол болсоон.өвөөгийн ажил хий
    2020 оны 01 сарын 20 | Хариулах
  • Топор (202.179.31.75)
    Эрдэнэчүүд арай хятадын тагнуулыг сонгохгүй бэз дээ тэгвэл энэ хүн хятадад Эрдэнэтийг зарах,ах дүү болсон Оросуудын эсрэг турхаж үлдсэн цөөн оросуудыг ад үзэж Эрдэнэтд байгаа Увсынхан толгой дээр чинь гарна шүү Ямар ч байсан энэ удаагийн сонгуульд хятадын тагнуул эрлийзүүдийг гаргахгүй байх хэрэгтэй
    2020 оны 01 сарын 20 | Хариулах
  • Сонгогч (182.160.37.190)
    Ц.Нямдорж манай Орхон аймагт нэр дэвших бол горьд гэж хэлье дэ.
    2020 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (122.201.19.99)
    Энэ лаларын ӨВӨӨ улс төрөөс зайлаасаа хуулийг үнэн самарч байнаа хөөрхийс
    2020 оны 01 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Өчигдөр 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Өчигдөр 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Өчигдөр 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Өчигдөр 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Өчигдөр 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Өчигдөр 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Өчигдөр 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ Уржигдар 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Уржигдар 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Уржигдар 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Уржигдар 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Уржигдар 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Уржигдар 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Уржигдар 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Уржигдар 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Уржигдар 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Уржигдар 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Уржигдар 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top