x

АТГ-ынхны “спорт загасчлал”

Цагдаагийн байгууллагаас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжилж эхэлсэн талаар ЦЕГ-ын газрын албан ёсны сайтад мэдээлжээ. Уг мэдээлэлд,

"Ч.Сайханбилэг нь Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс болон Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн хамтарсан ажлын хэсгээс эрүүгийн 1802001240165 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "тодорхой хүнтэй уулзахыг хориглох" хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаны дараагаар буюу 2019 оны 08 дугаар сард хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй дээрх ажлын хэсгийн мөрдөгч нарт мэдэгдэлгүйгээр Монгол Улсын хилээр гадагш зорчин, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлд заасан яллагдагчийн үүргийг зөрчсөн тул түүнийг эрэн сурвалжилж байна" гэсэн байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг 2015 онд Дубайд байгуулсан Оюутолгойн ордын хоёр дахь шатны хөрөнгө оруулалт буюу далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтын төлөвлөгөөг батлахдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр АТГ-аас мөрдөн шалгаж, 2018 оны дөрөвдүгээр сарын 10-нд баривчлан саатуулсан бөгөөд үүнэээс хойш хоёр сарын дараа зургадугаар сарын 8-ны өдөр батлан даалтад гаргаж, хилийн хориг тавьсан юм байна.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нь өнгөрөгч аравдугаар сард өмгөөлөгчөөрөө дамжуулан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандан хилийн хоригоо цуцлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, үүний дараа тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар БНСУ-ыг зорьсон тухай хэвлэлүүд мэдээлжээ. Энэ мэдээлэл цацагдсанаас хойш хоёр сар өнгөрсний дараа буюу өнгөрөгч долоо хоногт АТГ-ынхан Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжлуулахаар цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаж, ЦЕГ-аас түүнийг эрэн сурвалжилж эхэлсэн байна.

Өнөөдрийн байдлаар Ч.Сайханбилэгийг эх орондоо эргэн ирсэн болон байгаа газарт нь баривчлан саатуулсан талаар албан ёсны мэдээлэл гараагүй боловч ЦЕГ-аас эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүдийн дундаас Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжилсан талаарх мэдээлэл алга болжээ.

Товчоор хэлбэл, Ч.Сайханбилэгт тавьсан хилийн хоригийг шүүхийн шийдвэрээр цуцалсны дараа тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар гадаад улсад зорчсон нь түүнийг хэргийг мөрдлөгөд саад учруулах зорилгоор оргон зайлсан гэх үндэслэл мөн эсэх, хэрэв тийм бол АТГ-ынхан өнгөрсөн хоёр сарын турш түүнийг яагаад эрэн хайсангүй вэ гэдэг ч бас анхаарал татаж байна.

Анзаарахад манай хууль, хүчний байгууллагууд улс орныг донсолгосон ямар нэг хямралт асуудал гарах болгонд Оюутолгойн гэрээ, түүнтэй холбоотой шалгагдаж байгаа этгээдүүдийн талаар олон нийтийг цочоосон гэнэтийн гэмээр мэдэгдлүүд хийдэг болсоор удаж байгаа. Тэр нь асуудлын гол цөмөөс олон нийтийн анхаарлыг холдуулах гэсэн улс төрийнхний ов мэх байж, хуулийн байгууллагууд түүнд нь ашиглагдаж байгаа мэтээр харагдах болсоор удаж байна.

АТГ-ынхны үе үе олны анхаараллыг өөр дээрээ татдаг “барилаа, тавилаа” гэх дуулианыг манайхан хуулийн байгууллагуудын “спорт загасчлал” хэмээн нэрийдэх болсоор бас их удаж байна.

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Өчигдөр 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Өчигдөр 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Өчигдөр 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Өчигдөр 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Өчигдөр 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Өчигдөр 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Өчигдөр 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ Уржигдар 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Уржигдар 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Уржигдар 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Уржигдар 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Уржигдар 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Уржигдар 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Уржигдар 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Уржигдар 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Уржигдар 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Уржигдар 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Уржигдар 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top