x

Иран улс Украины онгоцыг унагаснаа хүлээн зөвшөөрчээ

Украины иргэний агаарын тээврийн нисэх онгоцыг санамсаргүй буудан унагаж, 176 хүний амийг хөнөөснөө Иран улс хүлээн зөвшөөрчээ. Дотоод мөрдлөгийн үр дүнд хүний гаргасан алдааны уршгаар пуужин харваж, иргэний нисэх онгоцыг унагасан нь батлагдсан тухай Ираны ерөнхийлөгч Хасан Рухани мэдэгдсэн байна.

Тэрээр уг ослыг “өршөөх аргагүй алдаа” гэж тодорхойлсон байна. Тухайн үед нисэх онгоц Ираны Хувьсгалт Гвардын нууц байгууламжийн ойролцоо нисч байснаас дайсны нисэх онгоцтой андуурагдсан гэж армийнхан мэдэгджээ.

Лхагва гаригт Ираны зэвсэгт хүчин Ирак дахь АНУ-ын цэргийн хоёр баазад агаарын цохилт өгснөөс хэдхэн цагийн дараа Тегеранаас Киевийг зорьсон Украины агаарын тээврийн PS752 дугаартай нислэгийн онгоц осолдсон юм. Осол гарсны дараа тус улсын ISNA агентлаг онгоц осолдсон шалтгааныг "техникийн саатлаас үүдэн осол байх магадлалтай" хэмээн мэдээлж байв. Мөн өнөөдрийг хүртэл Ираны эрх баригчид Украины онгоцыг унагаснаа хүлээн зөвшөөрөөгүй байсан юм. 

Гэвч Украины иргэний агаарын тээврийн онгоцыг Ираны пуужин харваж унагасан гэж үзэж байгаагаа АНУ-ын албаны хүмүүс хоёр өдрийн өмнө мэдэгдсэн билээ. Пуужин харвахаас өмнө Украины нисэх онгоцыг Ираны радар онилоод байсан бөгөөд Boeing 737-800 нисэх онгоц Тегеранаас Киевийн чиглэлд хөөрөөд хоёр минут болж байхад газар-агаар ангиллын хоёр пуужин харвасныг АНУ-ын хиймэл дагуул бүртгэжээ. 

Хохирогчдын ихэнх нь иран гаралтай Канадын иргэд байсан ба зорчигчдын дотор Швед, Британи, Афганистан, Германы иргэд ч бас байжээ.

Ерөнхийлөгч Хасан Рухани твиттер хуудастаа “Сүйрэл дагуулсан алдаа гаргасандаа Иран улс гүнээ харамсаж байна” хэмээн  бичсэн байна.

Эх сурвалж: AFP, BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Өчигдөр 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Өчигдөр 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Өчигдөр 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Өчигдөр 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Өчигдөр 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Өчигдөр 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Өчигдөр 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ Уржигдар 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Уржигдар 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Уржигдар 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Уржигдар 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Уржигдар 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Уржигдар 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Уржигдар 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Уржигдар 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Уржигдар 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Уржигдар 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Уржигдар 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top