x

ОУВС: Тэтгэврийн зээлийг тэглэсэн нь 2017 онд байгуулсан гэрээгээ зөрчиж байна

УИХ 776 тэрбум төгрөг буюу 283 сая ам.доллартай тэнцэх хэмжээний тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гаргасан нь 2017 онд байгуулсан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн гэрээгээ зөрчиж байгаа хэрэг хэмээн үзэж байгаагаа ОУВС мэдэгдсэн талаар Ройтерс мэдээлжээ. 

Уг мэдээнд, Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ оны босгон дээр ард түмэндээ “сюрприз” барьж, тэтгэврээ барьцаалан зээл авсан нийт ахмадуудынхаа зээлийн 2019 оны эцсийн байдлаарх үлдэгдлийг тэглэхээр санал нэгдсэн талаар популист мэдэгдэл хийсэн. Үүний зорилго нь өрийн дарамтад орсон ахмадуудынхаа амьжиргааг дээшлүүлж, өрийн дарамтаас гаргах зорилгоор хэмээн тайлбарласан юм.

Ингэхдээ 2018 онд тагнуулын тусгай ажиллагаа явуулан хураан авсан, Хятадын иргэний хөрөнгө оруулалттай байсан Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах замаар санхүүжүүлнэ гэв. 

Энэхүү төлөвлөгөөг Лхагва гаригт Монголын парламент баталгаажуулсан бол төв банк арилжааны банкуудад тэтгэврийн зээлээ зогсоох үүрэг өгсөн юм. 

“Тэтгэврийн зээлийг цуцлах энэхүү санал нь 2017 онд ОУВС-тай Засгийн газар тохиролцон хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөрийг зорилготой нийцэхгүй байна” хэмээн ОУВС-гийн Монголыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Жэфф Готтлиб Ройтерст мэдэгдсэн байна. 

Энэхүү популист амлалт нь ДНБ-нд эзлэх өрийн хэмжээг 2%-аар нэмэгдүүлээд зогсохгүй инфляц болон дотоодын төгрөгийн ханшид дарамт учруулна гэдгийг тэрбээр онцлоод засаглал, парламентын зохистой хяналтыг алдагдуулж байгаад санаа зовж буйгаа бичсэн байна. Мөн Х.Баттулгын ажлын хэсэг Баасан гарагт тайлбар хийх хүсэлтэд шууд хариу өгсөнгүй гэдгийг дурдсан юм. 

Монгол Улс 2017 онд ОУВС-ийн 5.5 тэрбум ам.долларын Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан бөгөөд энэ хүрээнд зардлаа бууруулж, татвар хураамжаа нэмэгдүүлэхэд Засгийн газар санал нэгдсэн билээ. Мөн төсвийн сахилга батыг сахиулахын тулд төсвийн шинэчлэлийг хийж, банк санхүүгийн салбарыг зохицуулах арга хэлбэрээ сайжруулахаа амласан юм.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Өчигдөр 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Өчигдөр 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Өчигдөр 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Өчигдөр 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Өчигдөр 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Өчигдөр 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Өчигдөр 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ Уржигдар 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Уржигдар 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Уржигдар 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Уржигдар 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Уржигдар 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Уржигдар 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Уржигдар 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Уржигдар 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Уржигдар 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Уржигдар 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Уржигдар 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top