Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар уг хуулийн төсөлтэй холбоотой байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулах үеэр гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар индэрт гарч, хуралдаан даргалагчаас зөвшөөрөл авалгүйгээр өөрсдийн шаардлагыг танилцуулав.
Тэд ШИНЭ намын зүгээс байгалийн баялгийн үр ашгийг ахмадуудад тэгш хуваах шаардлага гаргасан гээд у шаардлагыг УИХ-ын дарга болон гишүүдэд танилцууллээ.
Тэд үүний дараа чуулганы танхимаас гарч сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн бөгөөд "Тэтгэврийн зээл тэглэх мөнгийг нийт ахмадуудад хүртээвэл бараг хүн бүрт 3 сая төгрөг ногдохоор байна. Шударга ёсны төлөө энэ тэмцэлд ахмадуудаа дэмжиж, тэдний үр хүүхэд залуучууд минь нэгдээч ээ гэж уриалмаар байна" гэв.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авснны дараа холбогдох байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явуулж эхэллээ.