Улсын дээд шүүх Монголын Үндэсний Сэргэн Мандлын намыг улсын бүртгэхээс татгалзжээ.
Улсын дээд шүүх өчигдөр хуралдаж, иргэн Т.Ганболд нарын Монголын Үндэсний Сэргэн Мандлын намыг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг хянан хэлэлцсэн байна. Хурлаас тус намыг бүртгүүлэх хүсэлт нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон бусад хуульд заасан шаардлагыг хангаагүй хэмээн үзжээ.
Дашрамд дурдахад одоогоор Монгол Улсад 34 улс төрийн нам үйл ажиллагаа явуулж байна.