УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан үргэлжилж байна. Бүлгийн хурлаар өнөөдөр чуулганы хуралдаанаар эхний хэлэлцүүлгийг хийх ёстой Тэтгэвэр барьцаалсан зээлийг нэг удаа тэглэх тухай хуулийн төслийн талаар гишүүд санал солилцож байна.
Тодруулбал, өчигдөр хуралдсан Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүдийн зүгээс "Тэтгэврийн зээлгүй ахмадуудын эрх ашгийг хохироож болохгүй. Энэ хуулийн төсөлтэй хамтад нь хэлэлцэх ёстой" гэдэг санал гарсны тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер олгох саналыг ажлын хэсгээс гаргасан байна.
Ажлын хэсэг энэ саналаа УИХ дахь МАН-ын бүлэгт танилцуулсан уг асуудлаар бүлгийн албан ёсны шийдвэр хараахан гараагүй байна.
Сэтгэгдэл (3)