ЗТХЯ-ны Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урдчилан сэргийлэх зорилгоор албан үүргээ биелүүлэхээс нь түдгэлзүүлэх, БНХАУ-ын иргэн Лу Хонниантай уулзахыг хориглох, хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн шийдвэр гарчээ. Түүнийг Хятад улсын иргэнээс хахууль авсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.
Уг хэрэгт хяналт тавьж буй прокурорын байгууллагаас Х.Оргил-Эрдэнэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналыг өнгөрөгч долоо хоногт ирүүлсэн ч шүүх түүнийг хүлээж аваагүй юм.
Харин энэ удаа прокурор түүнд үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэх, БНХАУ-ын иргэнтэй уулзахыг хориглох, хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлснийг шүүх хэлэлцээд ийн шийдвэрлэжээ.