Зам, тээврийн хөгжлийн яамны хэлтсийн дарга хээл хахуулийн хэрэгт холбогдон, АТГ-т саатуулагдаад байгаа билээ. Түүнд холбогдох шүүх хурал өнөөдөр болжээ.
Шүүхээс Зам тээврийн яамны бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай прокурорын саналтай танилцаад цагдан хорих үндэслэл баримтаар нотлогдохгүй байна хэмээн үзэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Товчоор хэлбэл, түүнийг үргэлжлүүлэн хорихгүй, батлан даалтад гаргахаар болсон байна.