x

Х.Баттулга: Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэрийг ҮАБЗ гаргалаа

Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ. Түүний мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эзэнт гүрний гал голомтыг, энэ цагт түүчээлэн буй нийт Монголчуудаа, дэлхий дахинд тархан суурьшсан Монгол туургатнуудаа!

Та бүхэндээ улиран одож буй 2019 он, айлчлан ирж буй 2020 оны он солигдох торгон мөчийн баярын мэндийг хүргэе!

Ажил хөдөлмөр, алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж, амжилт бүтээл, ирээдүйн сайхныг төсөөлөн ярилцдагаараа Шинэ жил хамгаас сэтгэл догдлом сайхан баяр байдаг билээ.

Яг одоогоос нэг жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд “2019 он Эрс шинэчлэл”-ийн жил байх болно хэмээн нийт Монголчууддаа хандан уриалж байсныг та бүхэн маань тодхон санаж байгаа.

Эрс шинэчлэлийн, шударга ёсны энэхүү зорилтыг биелүүлэхийн төлөө улс орны язгуур эрх ашгийг, улс төрийн явцуу сонирхлоос өндөрт тавьж, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын Дарга, Ерөнхий сайд бид нэгдмэл байр суурьтай ажиллаж чадсаныг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

30 жилийн нийгмийн шилжилтээс үүдэлтэй ороо бусгаа цаг хугацааг 365 хоногт бүтэн цэгцлэх боломжгүй ч, 2019 он эрс шинэчлэлийн, Монгол Улсын шинэ цагийн сэргэн мандлын суурийг тавьсан түүхэн он байлаа.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2019 онд 6.3 хувь болж, 2016 оны мөн үеийнхээс 5 дахин өсч, эдийн засаг тогтворжиж эхэллээ.

Сүүлийн 20 гаруй жилийн турш яригдсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт соёрхон батлагдлаа. Энэхүү өөрчлөлтөөр Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулан бэхжүүлж, Монголын ард түмэн баялагтаа эзэн байх зорилт тодорхойлогдож, хөгжлийн бодлого, төр засаг тогтвортой байх суурийг тавьж, хариуцлагатай засаглалын хяналт тэнцвэр  хангагдана гэдэгт миний бие итгэж байна.

Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай төр засгийн шийдвэр ч гарлаа. Эрдэнэт үйлдвэрээ 100 хувь төрийн өмчид шилжүүлснээр түүхэндээ анх удаа улсын болон орон нутгийн төсөвт нэг их наяд гаруй төгрөгийг төвлөрүүллээ.

“Тавантолгой” хувьцаат компанийг улсын мэдэлд үлдээж чадлаа. Мөн хамгийн ашигтай үндэсний компани болон хөгжиж, олон жил дуншин яригдсан төмөр замын ажил эрчимжиж, эдийн засгийн бодлогод эргэлт авчирлаа.

Монгол Улсын Зэвсэгт хүчин төмөр замын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, Монголчууд бид өөрсдөө хийж, бүтээж чадна гэсэн үндэснийхээ ухамсрыг дахин сэргээж чадлаа.

Монгол Улсын гадаад харилцаа шинэ түвшинд гарлаа. Шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалт, газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг стратегийн ач холбогдолтой олон улсын томоохон төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж эхлэлээ.

Улаанбаатарын утаа багасаж, улс төр, бизнесийн бүлэглэл, хууль хяналтын байгууллага, шүүх засаглалд олон жил ноёрхсон өтгөн манан сарьнаж, шударга ёсны салхи сэвэлзэж, иргэдийн хүчтэй хяналт бүхий иргэний нийгэм идэвхжиж эхлэлээ.

2020 он ардчилсан тогтолцооныхоо 30 жилийн алдаа оноогоо бүх нийтээрээ дүгнэж, 30 жилийн алсын хараа, урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлж, эхлүүлсэн ажлаа эрчимжүүлсэн, их бүтээн байгуулалтын жил байх болно.

Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ. Туурга тусгаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна.

Төр засаг, тогтвортой

Түмэн олон амгалан байх болтугай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • ахмад настан Лхамсүрэн (103.57.94.140)
    Банкны хүүнээс айгаад хувь хүнээс бага хүүтэй мөнгө зээлээд зээлээ урьдчилаад төлөөд одоо жаахан үлдчихсэн байсан чинь аль ч үгүй хоцорчихлоо. Ядахнаа сүүлийн 6 сард зээлээ төлсөн ахмадуудыг төлсөн зээлийнх нь талыг нь ч гэсэн өгчихсөн бол гомдохгүй байлаа.
    2020 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.126.89.176)
    Аваагүй төлөөд дуусаж байгаа хүн нь яахвэ
    2020 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (122.201.24.89)
    ☝Хөгшчүүлийн авсан зээлийн өрийг тэглэх гэдэг зөв байх. Гэхдээ, зээл аваагүйнх нь төлөө нөгөө хэсэг хөгшдийг төр засаг бас хохироож болохгүй. Хувь тэнцүү урамшуулал өгөөч гэхээр "барьцлаа" гэхийн! Еөкийн зөвхөн таалагдахын төлөө ийм алагчлах үзэл үндсэн хууль зөрчсөн хэрэг мөн үү? Хашаа байшин авахдаа зээлээ эргүүлэн төлөхөө мэдээгүй юу. Өр зээлээ тэглүүлэх үр хүүхдүүд хар амиа бодолгүй хамтарч тэмццгээ!
    2020 оны 01 сарын 05 | Хариулах
  • zochin (202.55.188.90)
    bj boloxgui ulsiin ajiliig buruu xiij boloxgui shde ulsiin ajil buruu xgd bval ene Eronxiilogchiig ogtsruulax xeregtei bna!!!uur xiisen zuil ch bgaa bx!!!!!axmaduudiig bodoj bval naad bdaggui zeelee bur tsutsal za yu!!!
    2020 оны 01 сарын 02 | Хариулах
  • Хэмээ (66.181.191.21)
    Уг нь хийсэн нь сайхан амьдардаг нийгэм байлтай. Гэтэл хулгхйч, луйварчид , бэлэнчлэгчид илүү хишиг хүртээд байх шиг үнэндээ. Энэ тэтгэврийн зээлийг өөртөө ашигтайгаар зарцуулсан нь хэд бол. Оюутны төлбөрийг яая гэх вэ гэхэд тансаглалд зориулж хүүхдүүд нь хэдэн хувийг нь зарцуулсан бол
    2020 оны 01 сарын 02 | Хариулах
  • Нямжав (64.119.24.92)
    Монголчууд бид яагаад ийм барьцамтгай юм бэ. Нэгч гэсэн ахмад өрнөөсөө салж байвал сайхан ш дээ. Тамын тогооны үлгэрийг хэрэгжүүлэлгүй харзанаж байж чадашнүй нь ээ. Төр засгийн тэргүүнүүд ихийг бодож судалж тооцож байж шийдсэн байлгүй дээ. Яавч тэнэг биш гэдэгт итгэлтэй байнаа.
    2020 оны 01 сарын 02 | Хариулах
  • Иргэн (103.229.121.242)
    ТЭНЭГ НӨХӨР
    2020 оны 01 сарын 01 | Хариулах
  • Emee (202.126.89.103)
    Saihan medeelel bna hezeenees uym bol
    2020 оны 01 сарын 01 | Хариулах
  • Ahmad (202.9.40.107)
    Poporch bgaa bol neg musun poproh heregtei. Zeelgui ahmaduuddaa, niit zeeliin dundajaar mungiig ni uguh heregtei.
    2020 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин (64.119.23.7)
    Пеодалын нийгмээс гарч байж эдийн засаг орчин үежиж тэгш хүртээгдэнэ
    2020 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.161.13)
    Зээл аваагуй арай гэж хургэж бгаа ахмадууддаа адил тэгш хувиарлавал дээрдээ
    2020 оны 01 сарын 01 | Хариулах
    • ерлан
      зөв тэгш хувиарлах хэрэгтэй
      2020 оны 01 сарын 01
  • Зочин (66.181.161.13)
    Шударга биш бна бух ахмадууддаа тэнцуу олгосон нь дээр
    2020 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.184.212)
    Arai shudarga bus uu buh Ahmadiinhaa tetgebriig nemsen ni deer bish uu zero abahgui furious bgaa bolhoos tetgeber ni hangalttai hun tsoohon shuu
    2020 оны 01 сарын 01 | Хариулах
  • Loodon tsendsiren (202.126.88.153)
    heden saraas ehlej tetgewer tigleh yum be bayrtai medee bn
    2020 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин (192.82.77.170)
    Ингэж попордож байхаас 29 млрд $ өрнөөсөө нимгэлж байвал дээр юм даа, попордолт хэрээс рэтэрлээ
    2020 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.160.99)
    За тэтгэвэрийн зээлийг тэглэж болох л юм гэхдээ их хуралаар хэлэлцээд дэмжихгүй бол яахав Ман нам олонхи байснаас дэмжсэнгүй сонгуулиар ардчилсан намыг гаргавал тэглэх боломжтой гэх сонгуулийн шоу байх бии дээ
    2020 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.9.40.61)
    Ядарсан нэг нь эмчилгээндээ зээл авчихаад тэтгэвэрээ авч чадахгүй бгаа олон ахмадуудад буян боллоо
    2020 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин (96.51.169.163)
    Hoshin shogiin yum ve?
    2020 оны 01 сарын 01 | Хариулах
  • Цагаанхүү (202.126.89.95)
    Бага зээлтэйн ч хохирлло бн
    2020 оны 01 сарын 01 | Хариулах
    • Иргэн
      Хааяа ч гэсэн бусдад боломж олгож бай би надад гэх сэтгэлээсээ холдож биеэ амраа. Хариу нь чамд ирнэ
      2020 оны 01 сарын 01
  • Зочин (192.82.77.65)
    УИХ, Сангийн яам ирэх оны төсөв нтр хамаагүй байдаг юм уу. 3 хүн сууж байгаад л шийдчихдэг юм бол дээрхи институтууд хэрэггүй юм биш үү. Яахав хэдэн ядарсан хөгшчүүл маань хожих нь томоороо бол мөнгө хэвлэнэ ханш унана даа.
    2020 оны 01 сарын 01 | Хариулах
  • Өвөө (103.229.120.113)
    Зээл аваагүй бол зээлийн дундаж хэмжээгээр урамшуулал хүртээх байхаа
    2020 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.229.120.113)
    Зээл аваагүй гүрийсэн ахмадуудаа ялгахгүй биз дээ
    2020 оны 01 сарын 01 | Хариулах
    • Битгии давч бай 1 ахмад ч гэсэн зээлээс гарна гэдэг бахархууштай зээлгүй бна гэдэг сайхан бишү баяр хүргэё
      2020 оны 01 сарын 01
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Өчигдөр 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Өчигдөр 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Өчигдөр 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Өчигдөр 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Өчигдөр 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Өчигдөр 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Өчигдөр 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ Уржигдар 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Уржигдар 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Уржигдар 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Уржигдар 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Уржигдар 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Уржигдар 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Уржигдар 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Уржигдар 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Уржигдар 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Уржигдар 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Уржигдар 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top