УИХ өнгөрөгч долоо хоногт баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд "Төрийн жинхэнэ албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал, дэд захирал, дарга, дэд дарга нар УИХ-ын сонгуульд нэр дэвших бол 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна" хэмээн заасан байдаг билээ.
Сонгуулийн шинэ хуулийн дагуу 2020 оны сонгуульд нэр дэвших төрийн алба хаагчид эхнээсээ өөрийн хүсэлтээр ажлаа өгч эхэллээ. Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нар өөрсдийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн байна.