Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Канад улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон хатагтай Кэтрин Ивкофийг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзав.
Элчин сайд К.Ивкоф Дэд сайд Б.Батцэцэгт Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулж, Монгол улсад ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа өндөр хөгжсөнийг тэмдэглэж, цаашид бүхий л салбарт хөгжүүлэхийн төлөө хүч чармайлт тавьж ажиллахаа нотлов.
Дэд сайд Б.Батцэцэг хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх үйлсэд хамтран ажиллахдаа таатай байна гэдгээ илэрхийлж, харилцааны түвшинг “Иж бүрэн түншлэл”-д хүргэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.