Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит хурал арваннэгдүгээр сарын 9-нд хуралдаж, УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигч нь намдаа 100 сая төгрөгийн дэнчин төлөхөөр тогтсон юм. Гишүүд дэнчингийн 100 сая төгрөгийг гурав хуваан намдаа төлөх болсон байна. Намаас гаргасан дээрх шийдвэрийн дагуу энэ сарын 15-ны дотор АН-ын 100 гаруй гишүүн 40 сая төгрөгөө намдаа тушаажээ.
Сонгуульд намаасаа нэр дэвших сонирхолтой хэдэн ч хүн дэнчингээ тавих боломжтой гэнэ. Дээрх татварыг намдаа тушаасан ч нэр дэвших эрхээ авч чадаагүй бол намын зүгээс тухайн хүнд улс төрийн дэмжлэг үзүүлэх юм байна.
Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ тухайн үед өөрийн фэйсбүүк хуудаснаа "Ардчилсан нам татвар төлөгчдийн мөнгөөр туйлдаг, хэн нэг олигарйхийн халаасанд гүйж ордог нам биш. ҮБХ-ны гишүүд маань АН-ын төлөөллийн удирдлагын байгууллагын гишүүд гэдэг утгаараа хариуцлагаа ухамсарлаж намын санхүүжилтэд тодорхой хувь нэмэр оруулах санал санаачилга гаргасан" гэж бичиж байсан юм.
Сэтгэгдэл (9)