Баасан гаригийн УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр 14 асуудлаар санал хураалт явуулж, санал хураалтад оролцсон гишүүдийн 76.5 хувийн саналаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл батлагдлаа.
Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээгүй "Авлига, албан тушаалын хэрэгт ял шийтгүүлсэн бол нэр дэвшүүлэхгүй байх" Т.Аюуртсайхан гишүүний саналыг нэгдсэн чуулган дэмжсэнээр урьд өмнө энэ төрлийн хэргээр ял шийтгүүлж байсан хүмүүс сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхгүй болов. Уг заалтаас болж УИХ-ын сонгуулийн тухай хууль дахиад Үндсэн хуулийн цэцэд очихоор болж байна.
Сэтгэгдэл (2)