УЕП асан Д.Дорлигжавыг уг албан тушаал дээр байх хугацаандаа "Алтан Дорнод Монгол" компаниас 4 сая ам.доллар авсан гэх мэдээлийн мөрөөр АТГ мөрдөн шалгах ажиллагаа явуулаад багагүй хугацаа өнгөрсөн билээ. "Алтан Дорнод Монгол" компанийн захирал Т.Ганболд гэгч өөрөө Хууль зүйн сайд Х.Тэмүүжин дээр Д.Дорлигжавын дүүгийн данс руу мөнгө шилжүүлсэн гэх дансныхаа хуулгыг барьж очсон бөгөөд Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаас огцрохоосоо өмнө дээрх мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавьсан байдаг.
Д.Дорлигжав нь Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсны дараа Хууль зүйн сайдаар томилогдсон бөгөөд 2016 оны сонгуулийн дараа түүнийг "Алтан Дорнод Монгол"-ын захирал Т.Ганболдын мэдээллийн дагуу АТГ-аас шалгаж эхэлсэн билээ. АТГ-аас уг хэргийг шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн, хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх мэдээллийн дагуу албаны эх сурвалжаас тодруулахад "Ерөнхий прокуроор асан Д.Дорлигжавт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоогүй. АТГ-аас гэмт хэргийн шинжгүй гэсэн саналаа прокурорт ирүүлснийг хянаж байгаа. Ямар нэг шийдвэр гараагүй" гэсэн байна.
Сэтгэгдэл (3)