x

Н.Номтойбаяр: Намайг буруутгах гэж байгаа бол миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичгээ өгчих

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр хуулийн байгууллагуудын зүгээс өөрийг нь буруутгаж буй асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Түүнийг "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гишүүдэд өгсөн зээл болон УИХ-ын дэд дарга асан Г.Батхүүгийн амь насаа алдсан хэрэгт холбогдуулан гүтгэж байна" гэв.  

Н.Номтойбаяр:

-"Намайг ХНХ-ийн сайдаар ажиллаж байхдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн удирдлагуудтай бүлэглэн 8 иргэн 21 хуулийн этгээдэд давуу байдал олгосон гэж байгаа. Мөн нэр бүхий УИХ-ын гишүүн, сайд нарт зээл олгуулсан мэтээр гүтгэж байна. Бүр сүүлдээ намайг өөрөө зээл авсан гээд байгаа. 

Өнөөдөр АТГ яаж ажиллаад байна вэ. Ажиллаж байгаа байдал нь туйлын харамсалтай байна. Сүүлдээ кино зохиол шиг юм бичээд байна. Хуулийн сургуулийг нь төгссөн мэргэжлийн хүмүүс ийм юм бичээд байгаа нь харамсалтай байна. Би энэ асуудлаар АТГ-т тайлбар өгөхөөр сүүлийн дөрвөн хоног хүлээж байгаа. Намайг хүлээж авч уулзаагүй. 

Мөн үүн дээр үндэслээд миний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх гэж байна гэж дуулсан. АТГ-ын дарга З.Дашдаваа энэ мэдээллийг харж үзэж байгаа байх. Намайг хүлээж авч уулз" гэлээ. 

Харин Г.Батхүү агсны амь насаа алдсан хэргийн талаар "Аваар ослын хэрэгт би яллагдагчаар татагдаагүй. Г.Батхүү агсны хэрэг дээр намайг яллагдагчаар татаагүй. Энэ хэрэг гарснаас хойш 22 мэдээллийн хэрэгслээр 195 IP хаягнаас 400-500 удаагийн давтамжтайгаар над руу дайрсан.

Тэр хүний нас барсан хэрэгт намайг хууль хяналтын байгууллагаас шалгасан зүйл байхгүй. Энэ асуудлаар сэжигтэн, яллагдагчаар татагдсан зүйл байна уу үгүй юу гэдгийг энэ хэргийг хянаж байгаа прокурортой уулзахдаа асуусан. Тийм зүйл байхгүй гэсэн. 

Яг хэрэг гарах үед би ордны гурван давхрын зүүн жигүүрт нэг гишүүний өрөөнд байсан нь нотлогдсон зүйл. Хүн нас барсантай холбогдуулж хэнийг ч яллагдагчаар татаагүй. Би гурван удаа гэрчийн мэдүүлэг өгсөн. Намайг худал мэдүүлэг өгсөн гээд байгаа. Худал мэдүүлэг өгсөн гэдэг заалтад зориудаар гэж байгаа юм. Цагдаагийн байгууллагаас “Талийгаач танай өрөөнд орсон. Танай өрөөнд архи уусан байхад уугаагүй гэдэг мэдүүлэг өгсөн” гээд байгаа. Манай өрөөнд орж ирэхээсээ өмнө архи уусан байсан үгүйг би яаж мэдэх юм бэ. 

Талийгаачийн ходоодноос архи илэрсэн гэсэн. Тэгвэл манай өрөөнд байсан архийг хураагаад аваад явсан. Шинжилгээгээр тэр архины дээж таарч байгаа эсэхийг тогтоох ёстой. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр тархины цус харвалт гэж гарсан. Дараа нь дахин ар гэрийнхэнийх нь хүсэлтээр задлан шинжилгээ хийхэд өмнөхтэйгээ адилхан хариу гарсан. Энэ хариу нь арваннэгдүгээр сарын 8-нд  гарсан юм билээ.

АТГ, прокурорын байгууллагын удирдлагууд намайг буруутгах гээд байгаа юм бол миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичгээ УИХ-д өгөх хэрэгтэй. Намайг түдгэлзүүлэх эсэхийг Их хурал шийднэ. Би хэрэг хийгээгүй байж  өөрөө бүрэн эрхээсээ түдгэлзэхгүй" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Уржигдар 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Уржигдар 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Уржигдар 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ 2025-01-17 Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 2025-01-17 Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 2025-01-17 Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 2025-01-17 “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 2025-01-17 Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 2025-01-17 Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 2025-01-17 Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 2025-01-17 Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 2025-01-17 Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 2025-01-17 Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-01-17 Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 2025-01-17
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top