Хотын дарга С.Амарсайхан авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх шийдвэрийг цуцалж, хуучин хэвээр нь үлдээх саналыг өнөөдөр НИТХ-д өргөн барихаар болсон байна.
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 19-р хуралдаанаар “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг тав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан билээ. Энэ шийдвэрийг эсэргүүцсэн иргэд төв талбайн хоёр талаар машинтай жагсаал зохион байгуулсан бөгөөд үүний дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг шийдвэрээ эргэж харахыг Хотын даргаас хүссэн билээ.
Харин хотын дарга С.Амарсайхан эсэргүүцэлтэй тулгараад буй энэ асуудлыг цуцалж, авто зам ашигласны төлбөрийг хэвээр нь үлдээх шийдвэрт хүрчээ. Энэ саналыг НИТХ-аар эцэслэн шийдвэрлэнэ.
Сэтгэгдэл (2)