УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр 12.00 цагаас Төрийн ордонд мэдээлэл хийнэ.
Түүнийг Г.Батхүү агсны нас барсан хэрэгтэй холбогдуулан УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай бид өмнө мэдээлсэн. Уг хэргийг шалгах явцад гэрчийн мэдүүлэг өгөхдөө “зориудаар худал мэдүүлсэн” хэрэгт буруутган шалгаж байгаа юм.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нь Г.Батхүү агсныг нас барахаас өмнө хамгийн сүүлд түүнтэй уулзсан гэдгээ мэдүүлсэн бөгөөд энэ шалтгаанаар цагдаагийн байгууллагад гурван удаа гэрчийн мэдүүлэг өгчээ. Тэрээр мэдүүлэгтээ осол болсон өдөр Г.Батхүү агсан “архи уугаагүй байсан” хэмээн мэдүүлсэн бөгөөд харин шүүх шинжилгээний дүгнэлтээр талийгаачийн цуснаас 5,5 промилл хэмжээтэй спиртийн зүйл илэрсэн юм байна.
Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр УМБГ-аас өөрийг “худал мэдүүлэг өгсөн” гэх хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаныг эсэргүүцэж, уг хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар УМБГ-т хүсэлт гаргасан байдаг.