Монголдоо хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны байгууллагуудаас энэ онд явуулж, хамгийн өндөр рейтингтэй улстөрчдийг тодруулсан санал асуулгын үр дүнг танилцуулж байна.
Сант Маралын судалгааг У.Хүрэлсүх тэргүүлэв
Судалгаанд Улаанбаатар хот болон Архангай, Сэлэнгэ, Булган, Дорнод, Дорноговь, Завхан, Говь Алтай аймгуудийн 1,200 иргэдийг хамруулжээ. Энэ оны эхээр буюу 2019 оны гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сар 9-ны хооронд явуулж, ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангаас санхүүжилсэн уг судалгааг:
-
У.Хүрэлсүх 24,3
-
Х.Баттулга 21,5
-
Л.Оюун-Эрдэнэ 19
-
Ж.Батзандан 12,8
-
Н.Энхбаяр 12,2
-
Б.Жаргалсайхан 8
-
Ц.Нямдорж 5,7
-
С.Жавхлан 5,3 хувийн санал авч тэргүүлсэн байна.
Азийн сан, Сант Маралын хамтарсан судалгааг У.Хүрэлсүх тэргүүлжээ
Судалгааг Канадын Засгийн газар, Канадын гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр Азийн Сан, Сант Марал сантай хамтран явуулсан байна. Нийт 1,500 хүнийг хамруулсан уг судалгааг:
-
У.Хүрэлсүх 24,3
-
Х.Баттулга 21,5
-
Л.Оюун-Эрдэнэ 19
-
Ж.Батзандан 14,2
-
Н.Энхбаяр 12,2 хувийн саналаар тэргүүлжээ.
Х.Баттулга рейтингээрээ нийслэлд тэргүүлэв
Энэхүү судалгааг МЭК ХХК ямар нэгэн нам, байгууллага, хувь хүний захиалгаар бус, өөрийн санхүүжилтээр хийж гүйцэтгэсэн байна. Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 735 иргэнээс 2019 оны есдүгээр сарын 13-15-ний өдөр санамсаргүй түүврийн аргачлалаар хийсэн энэхүү судалгааг:
-
Х.Баттулга 35
-
У.Хүрэлсүх 29
-
Л.Оюун-Эрдэнэ 26
-
Ж.Батзандан17
-
Г.Занданшатар 9 хувийн саналаар тэргүүлсэн байна.