Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран хүүхдийн мөнгөн тэтгэмжээ төлөлгүй, эрэн сурвалжлагдаж буй 233 иргэний нэрсийг зарлажээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас энэ тухай "Эдгээр хүмүүсийн ихэнх нь оршин суугаа хаяг дээрээ байхгүй. Жил зургаан сарын өмнөөс эрэн сурвалжлагдаж эхэлсэн" гэсэн байна.
Жил ирэх тусам хүүхдийнхээ эрхийг зөрчиж, хүүхдийн тэтгэмжээ төлдөггүй эцэг эхчүүдийн тоо нэмэгдсээр байгаа тул Зөрчлийн тухай хууль болоод Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудад тэтгэмжээ төлөхгүй эцэг эхийн хариуцлагын талаар нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа аж.
2018 оны байдлаар улсын хэмжээнд 91,503 өрх толгойлсон эцэг, эх байгаагаас 72,000 гаруй нь эмэгтэйчүүд байна. Жагсаалтад, дээд тал нь 435 сар буюу 36 жил 25 сар тэтгэмж төлөөгүй болон хуримтлагдсан төлбөрийн дүн нь 45 саяд хүрсэн эцэг, эх багтжээ.
Хүүхдийн тэтгэлэгээ төлөөгүй эрэн сурвалжлагдаж буй эцэг, эхийн нэрс:
Эх сурвалж: ШШГЕГ