x

Б.Махбалд холбогдох эрүүгийн хэрэгт бүх насаар нь хорих ял төлөвлөжээ

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг маргааш буюу арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 11:00 цагт хийхээр товлогджээ. 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүх хурлыг товлосон байна. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал долоон удаа хойшилж, жил гаруй хугацаанд дамнан үргэлжилж байгаа билээ. 

Уг хуралд шүүгчээр Д.Ренченхорол, яллагдагчаар Б.Махбал, улсын яллагчаар Б.Баярхүү, талуудын өмгөөлөгчөөр Ш.Мягмарцэрэн, Д.Батбаяр, М.Алтанцэцэг, З.Хүрэлсүх, Ч.Отгонбаатар, Н.Баатардорж, хохирогчоор Н.Өнөрцэцэг, Д.Доржсүрэн нар оролцох юм.

Түүнд яллах дүгнэлт үйлдсэн хуулийн заалтад “онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. 

Хэргийг эргэн сануулахад, 2018 оны наймдугаар сарын 9-нд ЗТХЯ-ны байранд хүн амины хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагаас урьдчилсан байдлаар ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэмээн тогтоосон байдаг.

Б.Махбал нь ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (103.229.120.72)
    Цүнх баригчид аа? Мэдтүгэй Аюутугай. Сандуй, сундуй, махбалын араас оров оо.
    2019 оны 12 сарын 07 | Хариулах
  • иргэн (202.126.88.157)
    энэ лалрыг тэжээж байхаар ээж аав энхрий үрсдээ хоол сүү талхыг нь ѳгч байвал дээргүй юу ,татварын мѳнгѳнѳѳсѳѳ энэнд илүүчлмээргүй л байна шүү
    2019 оны 12 сарын 06 | Хариулах
  • Tsetsgee (202.126.89.165)
    Bas bvh nasaaran geheer bid tejeeh gd bdag shuud tsaazal hairan sn ger bvl onchrvvld
    2019 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.229.121.218)
    Бүх насаар нь хорь хайран сайхан шударга залуу
    2019 оны 12 сарын 06 | Хариулах
  • galt (66.181.185.66)
    Tsagdaagn shunaltnuudiig neg tsagdaa zebuun gar shorondoo uheerei zebuun tsagdaad bsn durak asarmih shunaltai aluurchin shuud yl abaad uhnee shorond
    2019 оны 12 сарын 05 | Хариулах
  • galt (66.181.185.66)
    Tsagdaagn shunaltnuudiig neg tsagdaa zebuun gar shorondoo uheerei zebuun tsagdaad bsn durak asarmih shunaltai aluurchin shuud yl abaad uhnee shorond
    2019 оны 12 сарын 05 | Хариулах
  • Hunhuuz (49.0.212.185)
    Jil garui saatuulagdsan gehed Targan tsatgalan bainashdee buh nasaaraa ni horih heregtei Amgalanbaatartai neg uruund oruulchihbol zugeerdee
    2019 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зоригоо (66.181.161.94)
    Энэ хүнд дээд хэмжээ өгсөн дээр байхаа энэ төрийн албан хаагч нарт сургамж болгох хэрэгтэй
    2019 оны 12 сарын 05 | Хариулах
  • Иргэн (66.181.164.110)
    Махан толгойтой сагсуу хар юмнууд болж. Нэг сайхан айлын амьдралыг бусниулж үр хүүхдийг нь өнчрүүлсэн нүгэлтэй. Түүнээс болж эцэг нь хүртэл хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн.
    2019 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.179.8.195)
    Дарга болчихлоо, баяжчихлаа гэж сагаж байгаад шоронгийн хадаас болж байгаа юм даа. Хамтран үйлдэгчид нь юу болсон бол?
    2019 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.179.31.94)
    хоолны савыг тэжээж байхаар хороосон дээр байхаа
    2019 оны 12 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Уржигдар 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Уржигдар 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Уржигдар 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ 2025-01-17 Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 2025-01-17 Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 2025-01-17 Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 2025-01-17 “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 2025-01-17 Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 2025-01-17 Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 2025-01-17 Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 2025-01-17 Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 2025-01-17 Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 2025-01-17 Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-01-17 Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 2025-01-17
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top