x

800 Хятад хийгээд Л.Оюун-Эрдэнэ даргын “ПОП” шийдэл

Монгол Улсад түр оршин сууж, цахим орчинд мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байсан гэх 800 орчим хятад иргэнийг цагдаа, тагнуулынхан баривчилж, албадан гаргасан билээ.

Энэхүү дуулианы эргэн тойронд, тэдгээр хүмүүст хэн, ямар шалтгаанаар виз олгосон, монголын үүрэн телефоны дугаарыг яаж олж авсан, өндөр хүчин чадалтай нөүтбүүк, гар утсаар тэд юу хийх гэж байв гээд олон асуудал хөвөрсөн.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэхдээ, “Алтанбулаг болон Цагааннуур чөлөөт бүсийн дарга, Засгийн газрын өндөр түвшний сайд дарга нартай аравдугаар сарын 12-15-ны хооронд уулзалт зохион байгуулжээ. Тэд Монгол Улсын чөлөөт бүс дээр Хятадууд орж ирж цахим казино ажиллуулах эрхзүйн боломжтой тухай асуудлыг хэлэлцсэн байна. Энэ хүрээнд туршилтын журмаар 800 хятадыг Монгол Улс руу оруулж ирсэн. Тэднийг оруулж ирэх ажиллагааг Засгийн газар бүх түвшиндээ мэдэж байсан, ТЕГ-ын даргын түвшинд ч мэдэж байжээ.

Энэ санамсаргүй зүйл биш. Үндэсний аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаан дээр энэ асуудлыг нууцаар авч хэлэлцсэн. Хэрэг мөрдөн шалгах ажиллагааны түвшинд явж байна. Баривчилгаа эхлэхийн урд өдөр зохион байгуулсан Уул, Баяраа гэх хоёр иргэн нь зугтаж яваад Замын-Үүд дээрээс баригдсан байна. Энэ хоёр хүн одоо Ганцхудагт хоригдож байна. Ер нь Монгол Улсын Засгийн газар холбогдох хятад иргэдтэй уулзаж, Камбож болоод Зүүн өмнөд Азид цахим казино нэртэй цахим луйврын ажиллагаа явуулдаг нөхдийг монголд оруулж ирж, монголын чөлөөт бүсэд ажиллуулах боломжийг судалж, туршилтын журмаар энэ хүмүүсийг оруулж иржээ. Харамсалтай нь нөгөө хүмүүс нь Чөлөөт бүс дээр хийх хөрөнгө оруулалтаа хийгээгүй. Засгийн газарт амласан шаардлагатай үүрэг даалгавраа биелүүлээгүй учраас хятадуудыг хөөн гаргаж, жүжиг тоглосон байна” гэжээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн мэдээлж буйгаар “800 хятад иргэний асуудлыг Засгийн газар мэдэж байсан, жүжиг тоглосон” болж таарсан юм. Ингээд нөхцөл байдал буруу тийшээ эргэж эхэлмэгц Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч долоо хоногт хариу мэдэгдэл хийсэн.

Тэрбээр: “БНХАУ-ын Эрээн, Хөх хотод аяллын олон виз олгож байгаа нь тогтоогдсон. Энэ асуудлыг газар дээр нь ажиллан шалгасан. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар үр дүнг нь танилцуулна. Цаашид Гадаад Хэргийн Яам хариуцдаг байсан энэ визийг Гадаадын иргэн харьяатын газар луу шилжүүлнэ. Аялал жуулчлалын визийг аль ч улсад хөнгөрүүлсэн журмаар олгодог ч манайд өөр нөхцөл байдал тулгарсан учраас өмнөхөөсөө илүү цаг хугацаа зарцуулна, системээр ороод тухайн гадаад иргэний санхүүгийн мэдээлэл болон бусад мэдээллийг шалгадаг болно” гэсэн байдаг.

Гэвч түүний энэхүү мэдэгдэл ээлжит нэгэн “попрол” нь байсан бололтой. Учир нь Л.Оюун-Эрдэнэ даргын зааварчилгааг салбар яам, холбогдох газрууд нь мэдээ ч үгүй сууна.

800 хятад иргэн монголд орж ирсэн цаад учрыг одоо хүртэл монголчууд сайн ойлгоогүй байгаа. Явсаар байгаад энэхүү асуудал Засгийн газрын буруутай үйл ажиллагаанаас болсон гэх таамаг гарч ирмэгц Л.Оюун-Эрдэнэ дарга энэхүү асуудлыг шийдвэрлэхээр “ханцуй” шамлан орсон юм. Түүний шийдэл бол, “Виз олгож буй консулын газрууд Гадаад хэргийн яамнаас зөвшөөрөл авч байсныг болиулаад Гадаадын иргэн харьяатын газраас авдаг болгох” гэнэ.

Чухамдаа, нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэгтэй утга дүйж байх шиг. Энэ хооронд ямар их чанарын өөрчлөлт орох талаар одоохондоо бид мэт нь сайн төсөөлөхгүй сууна.  Ямартаа ч, энэ Засгийн газар, МАН-ын дарга нар, поп улстөрчдийн асуудлыг шийдэх өвөрмөц шийдлүүдийн нэг энэ байлаа гэдгийг онцлох нь зүйтэй болов уу.

"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • АРД (202.9.47.8)
    ХЯТАДУУДЫГ ОРУУЛАХ ТОГЛООМОО ТОГЛООД Л ХАХУУЛАА АВААД БАЙ ТЭД НАР МӨНГӨӨР ХАХУУЛДАЖ ХООРОНД НЬ ЗОДОЛДУУЛЖ БАЙГААД ГАЗАР НУТАГЫГ ЧИНЬ БАЯЛАГТАЙ НЬ ҮНЭГҮЙ АВАХАА МЭДЭЖ БАЙГАА УДАХГҮЙ ХООРОНД НЬ ЗОДОЛДУУЛАХ ХЭРҮҮЛИЙН АЛИМЫН ЭХИЙГ НЬ ХЯТАД УЛС ХЭН ХИЧНЭЭН САЯ, ТЭРБУМ ТӨГРӨГ ХАХУУЛД АВСНЫГ НЬ НЭР УСТАЙ НЬ ЗАРЛАНА ГЭСЭН 100 ГАРАН ИХ ХУРАЛЫН ГИШҮҮД НЭР УСТАЙГАА ХАМРАГДАЖ ТӨРИЙН САЙД ДАРГА ХУРГАН ДАРГУУД БҮГД ИЛ БОЛЖ ХООРОНДОО ХЭРҮҮЛЭЭ ХИЙНЭ ТЭГЭЭД 20-30 ЖИЛИЙН ДАРАА ХЯТАД ШААХАЙТАНГУУД ЭНЭ БОЛ МИНИЙ ТӨРСӨН НУТАГ ГЭДЭГ ШҮЛЭГ УНШААД ЭХЛЭХ БАЙЛГҮЙ...
    2019 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (122.201.21.242)
    Манайхан болсон худалаа хуурч оруулаж ирээд хэдэн борын салгаж авчихгүйюудаа
    2019 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (150.129.141.179)
    Хуулийн. Байгуулга. Ажиллаа хийдэггүй газар бнаа
    2019 оны 12 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Уржигдар 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Уржигдар 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Уржигдар 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ 2025-01-17 Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 2025-01-17 Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 2025-01-17 Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 2025-01-17 “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 2025-01-17 Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 2025-01-17 Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 2025-01-17 Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 2025-01-17 Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 2025-01-17 Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 2025-01-17 Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-01-17 Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 2025-01-17
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top