Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа билээ.
Айлчлалын үеэр ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй хэлэлцээр хийжээ. Хоёр улсын Засгийн газрын тэргүүний өргөтгөсөн хэлэлцээр гурван цаг орчим хаалттай үргэлжилсэн байна. Үүний дараа аощлыан ёсоор мэдээлэл хийжээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Монголын нутаг дэвсгэрээр дайруулан ОХУ-аас БНХАУ-руу хий дамжуулах хоолой барих төслийг Оросын тал дэмжиж байгаад бид баяртай байна. Өнөөдөр бид энэ төслийн эхлэлийг тавьсан” хэмээжээ.
БНХАУ руу хий дамжуулах төслийн асуудлаар ойрын хугацаанд ажлын хэсэг байгуулах талаар ОХУ Монголтой тохиролцсон тухай ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак өнгөрсөн Ес дүгээр сард мэдэгдсэн юм. Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Газпром” компанийн тэргүүн Алексей Миллертэй уулзах үеэрээ Ямалаас БНХАУ руу хий нийлүүлэх боломжийг хянаж үзэхийг тус компаниас хүсчээ.
Сэтгэгдэл (4)