Монголын Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй айлчлал 12 сарын 3-ны өдөр эхэллээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Москва хотноо хүрэлцэн ирсэн даруйдаа Оросын Засгийн газар байрладаг ордонд хүрэлцэн ирж Ерөнхий сайд Д.А.Медведевтэй уулзаж хэлэлцээ хийлээ.
Хоёр улсын Засгийн газрын тэргүүнүүдийн хэлэлцээ ойролцоогоор нэг цаг үргэлжилсний дараа ордоны мэдээллийн танхимд хамтын ажиллагааны 12 гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолд оролцсон юм. Үүний дараа Монгол, Оросын Засгийн газрын тэргүүнүүд хэвлэл мэдээллийнхэнд зориулан товч мэдээлэл хийсэн юм.
Монгол Улсын Ерөнхий сайд есөн жилийн дараа ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд энэ удаагийн айлчлалын онцлог нь Монгол, ОХУ стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээ байгууллаа.