Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг интерполоор эрэн сурвалжилж буй тухай мэдээлэл гараад байгаа билээ. Энэ талаар АТГ-аас тодрууллаа.
АТГ-аас "Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гадаадад эмчлүүлэх шаардлагатай болж хилийн хориг тавьсан байсныг шүүхээр цуцлуулаад гадагш явсан. Харин Монголд ирэх хугацаагаа шүүхийн зөвшөөрөл өгсөн хугацаанаас 2-3 удаа хойшлуулаад байгаа учир оргон зайлсан гэж үзэн эрэн сурвалжилж эхэлсэн" гэлээ.
Түүнийг яллагдагчаар татсан тул шүүхээс хилийн хориг тавих таслан сэргийлэх шийдвэр гаргаад байсан юм. Гэвч Ч.Сайханбилэг нь эрүүл мэндийн шалтгааны улмаас хүсэлт гаргаж хилийн хоригоо цуцлуулан АНУ-д эмчлүүлэхээр явсан билээ.
АТГ-аас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувь, Оюутолгойн гүний уурхайн санхүүжилтийн гэрээтэй холбоотой асуудлаар шалгаж байгаа юм. Түүнчлэн түүний засгийн газрын үед гаргасан Дубайн гэрээг гэгдэх захирамжуудыг хүчингүй болгосон юм.
Сэтгэгдэл (4)