x

Улс төрийн намууд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл сонгогчийн эрхийг зөрчиж байна

СОНГОГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ НЬ: ТУЛГАРЧ БУЙ БЭРХШЭЭЛ, АРГА ЗАМ

Сонгуулийн багц хуулийн төслийг парламентын хэлэлцүүлэгт оруулахаар өргөн барьж буй энэ үед "Хүний эрхийн олон нийтийн цуврал лекц"-ийн №46-р дугаарт МУБИС-ийн Хүмүүнлэгийн сургуулийн ахлах багш, судлаач, доктор Э.Гэрэлт-Одын тавьсан илтгэлийг товчлон хүргэж байна

Сонгох, сонгогдох эрхийн учир

Дэлхийн улс орнууд сүүлийн 200 гаруй жилийн турш сонгогчийн эрхийн төлөө явж байна. Сонгох эрх гэдэг нь сонгогч эрхээ хамгаалах зорилгоор төрийн сонгуульд оролцох эрх юм. Бид яагаад өөрсдийнхөө эрхийг хамгаалах буюу сонгох эрхийн тухай ярьж байна вэ?

Францын хувьсгалаас эхлээд өнөөдрийг хүртэл хүмүүс өөрийнхөө төрийг өөрсдөө байгуулдаг тогтолцоог хамгаалах, бий болгохоор оролдож иржээ. Үүнээс өмнөх төр нь иргэдээсээ асуудаггүй төр байв. Орчин үеийн төр буюу Бүгд найрамдах засаглалын суурь анхдагч санаа нь сонгох эрхийн үндсэн дээр бий болжээ. Энэ бол орчин үеийн төрийн мөн чанар.

Хүмүүс өөрсдийгөө хамгаалуулах, сайхан амьдрахын тулд төрийг байгуулдаг. Тиймээс үеийн үед өөрсдийгөө захирч байгаа хүмүүсийг өөрсдөө сонгохыг хүссээр иржээ. Түүний тулд л хаант засаглалаас татгалзаж, орчин үеийн төрийг бий болгосон байна. Нийгмийн гэрээний онол, оролцооны бусад институц, түүний бүх хэлбэрүүд орчин үед бий болжээ.

Хүний эрхийн асуудал нь бүх нийтийн түгээмэл үнэт зүйл учраас дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрч, хүний эрхийг хангахын төлөөх алхмуудыг хийж байх ёстой. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “Хүн бүр улс орноо удирдахад шууд буюу чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө дамжуулан оролцох эрхтэй” гэсэн заалт бий.

Мөн Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактад дээрх эрхийн хүрээнд гурван үндсэн асуудал байдаг. Хоёр нь сонгох эрхтэй холбоотой. Нэгд, төрийн хэргийг явуулахад шууд болон чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох эрх. Хоёрт, сонгуулийг бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналыг нууцаар хурааж, сонгогчид жинхэнэ хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг баталгаажуулах, жинхэнэ ёсоор тогтмол явагддаг сонгуульд сонгох буюу сонгогдох эрх.

Монгол Улсын хувьд сонгох эрхийг Үндсэн хууль, Сонгуулийн хууль, Иргэний хуульдаа тусгайлан заасан ч иргэдийн өөрсдийн хүсэл зоригийнхоо үүднээс төрөө байгуулах мөн чанарыг орхигдуулсан шинж байна. Үүнийг цаашид залруулах ёстой.

Хувь тэнцүүлсэн тогтолцоонд сонгогчийн санал гээгддэггүй

Үндсэн хуулийн 16.9-д “Монгол Улсын иргэн шууд болон төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийн хэрэгт оролцох, сонгох сонгогдох эрхтэй. 18 наснаас эхлэн энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан. Сонгуулийн хуульд үүнийг “санал авах өдөр хүртэл 18 нас хүрсэн тохиолдолд сонгогчийн сонгох эрх нээгдэнэ” гэж илүү тодорхой тусгаж өгсөн. Иргэний хуульд “Эрх зүйн чадамжтай иргэн өөрийн үйлдлээрээ өөртөө эрх олж авах, үүрэг хүлээх насанд хүрсэн /18 насанд хүрснээр/ бол сонгуулийн эрхтэй сонгогч гэж үзнэ” гэх мэтчилэн тайлбарласан байна. СЕХ-ны сайт дээр мөн сонгогчийн эрхтэй холбоотой нарийвчилсан заалтууд бий.

Энд нэг сонирхолтой зүйл байгаа нь “эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон” гэдэг нь сонгууль бүх нийтийн байх, тэгш байх, ялгаварлалгүй байх зарчмуудтай зөрчилдөж байгаа тухай олон улсын хүний эрхийн байгууллагууд шүүмжлэлтэй хандаад эхэлжээ.

Монгол улс 2012 онд Европын холбооны 57 дахь гишүүнээр элссэн. Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Ардчиллын институци, Хүний эрхийн газар гэж бий. Энэ байгууллагаас өгсөн санамж зөвлөмжид манай улсаас “бүх нийтийн байх зарчмыг яаж хангах вэ?” гэдэг асуултыг байнга тавьсаар байна. Өөрөөр хэлбэл, сонгогч нэг бүр сонгуульд оролцож чадаж байна уу, сонгогчид сонгох эрхээ хэрхэн эдэлж байна вэ?

Монгол Улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд долоо, долоон удаагийн Ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль явуулсан байна. Энэ хугацаанд сонгогчдын оролцоо тогтмол буурч иржээ. 2016 оны парламентын сонгуульд бага зэргийн өсөлт ажиглагдаж байв.

Монгол Улсад өнгөрсөн хугацаанд хүний эрхийн олон асуудлууд дотроос цөөхөн хэдэн эрхүүд л асуудалгүй хэрэгжиж байв. Нэгд сонгох эрх, хоёрт эвлэлдэн нэгдэх эрх.

Харин сүүлийн үед улс төрийн тогтолцооноосоо хамаараад, Үндсэн хуулийн эрх зүйн орчны шинэчлэл, улс төрийн намын төлөвшил, улс төрийн соёлтой холбоотойгоор, мөн хэвлэл мэдээллийн хараат бус байдал, бие даасан зуучлагчийн үүрэгтэй байх ёстой хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөвшилтэй холбоотойгоор энэ эрхүүд зөрчигдөж байна.

Монгол улс малаа маш сайн тоолдог хэрнээ хүнээ тоолж чаддаггүй. Үүний цаана мөн л хүний эрх зөрчигдөж байна. 2000-2005 онд сонгуулийн нэрсийн жагсаалтаас орхигдсон сонгогчийн тоо маш их байв. /Гэтэл нийт сонгогчийн тоо нь 21 хувиар өссөн байдаг/ Энэ байдал 2012 оноос харьцангуй сайжирчээ. 2011 оны арванхоёрдугаар сард Сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоогоо шинэчилсэнээр гадаадад оршин сууж байгаа сонгогчдынхоо саналыг авах анхны шийдэл орж иржээ.

2012 оны сонгуульд гадаадын 39 улсад суугаа Монголын 4276 иргэн сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлснээс 2779 иргэн саналаа өгсөн байна. Гэсэн ч энэ нь хангалтгүй, сонгогчдын эрх зөрчигдсөн хэвээр байна. Дипломат төлөөлөгчийн газар байхгүй бүс нутагт амьдарч байгаа иргэд саналаа өгөх боломжгүй хэвээр байна.

2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар гадаадад байгаа иргэдийн саналыг авсан. Гэтэл 2016 оны тавдугаар сарын 5-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг үндэслэн УИХ сонгуулийн тогтолцоог өөрчилснөөр гадаадад байгаа иргэдийн санал өгөх эрхийг цуцалсан байдаг. Гэтэл 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар гадаадад байгаа иргэд саналаа өгч, сонгуульд оролцсон. Өөрөөр хэлбэл, сонгуулийн холимог тогтолцоо, пропорциональ элемент парламентын сонгуульд оруулж ирсэн тохиолдолд гадаадад байгаа сонгогчдын сонгох эрхийг нь хангах боломж нээгдэх юм.

Сонгогчийн эрх хэрхэн зөрчигддөг вэ?

Удахгүй сонгуулийн шинэ хуулийг парламентаар хэлэлцэх гэж байна. Одоо байгаа төсөөллөөр улс нэг тойрог 76 нэр дэвшигч гэдэг том мажоритари тогтолцоог ярьж байна, энэ эргээд сонгогчийн эрхийг маш их зөрчих хувилбар гэж би хувьдаа харж байна. Сонгогчид 400-500 нэр дэвшигчээс сонголтоо хийх болж байна. Ингэснээр цаана сонгогчийн саналаа нууцлах энэ эрх алдагдана. СЕХ энэ асуудал дээр байр сууриа илэрхийлнэ гэдэгт итгэж байна. Хүний эрхийн үндэсний комисс энэ асуудалд идэвхтэй оролцоно гэж найдаж байна. Сонгуулийн тогтолцооноос хамаарч сонгогчийн сонгох эрх зөрчигдөж байна.

Шилжилт хөдөлгөөн: Сонгуулийн хуулиар хоёр төрлийн шилжилт хөдөлгөөнийг зохицуулсан байдаг. Нэг нь иргэний шилжилт хөдөлгөөн, сонгогчийн шилжилт хөдөлгөөн. Иргэний шилжилт хөдөлгөөнийг сонгууль болохоос 60 хоногийн өмнө зогсоодог. Сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг сонгууль болохоос 14 хоногийн өмнө хязгаарладаг. Сүүлийн үед сонгогчид мөнгө амлах, өөр бусад нөхцөлтэйгөөр сонгогчдыг хөдөө орон нутаг руу маш ихээр шилжүүлдэг болсон байна. Энэ ч гэсэн сонгогчийн эрхийг зөрчиж байгаа нэг хэлбэр юм. Нийт 16766 иргэн шилжих хөдөлгөөн хийлгэсэн байхад Улаанбаатар хотод ирж бүртгүүлж саналаа өгсөн 979 сонгогч байна. Бүх аймагт энэ асуудал гарч байна. Энэ бол маш ноцтой үйлдэл.

Сонгуулийн сурталчилгаа: Сонгогчдын саналыг авахын тулд улс төрийн намууд хүссэн болгоныг нь амлаж байна. Улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө хэрхэн боловсруулдаг вэ? Нэг хоёрхон сарын өмнө орон нутгаар яваад, иргэдийн хүсч байгаа мэдээллүүдийг цуглуулаад, түүн дээрээ тулгуурлаад мөрийн хөтөлбөр нэртэй мөрөөдлийн жагсаалт бичдэг. Гэтэл улс төрийн намууд ялгаатай байх ёстой. Баруун, зүүн, социал демократ, либерал гэх мэт үзэл бодол, үнэт зүйлийн ялгаа огт байхгүй, сонгогчид үүнийг олж харахгүй байна. Сонгогчид намуудаас үүнийг асууж сурна гэдэгт итгэж байна. Энэ маш чухал асуудал.

Сонгогчид сонгууль болгоноор хэлдэг. Намуудад итгэхгүй байна, аль ч намд өгсөн адилхан байна, хэн нь үнэн, хэн нь худал ярьж байгааг ойлгохоо больсон гэх дүгнэлтийг хийдэг. Судлаачид улс төрийн намуудад итгэхээ болилоо. Улс төрийн намууд нэр хүндээ алдсан байна. Судалгаанаас үзэхэд сонгогчдын 87,3 хувь нь “намууд олон түмний санаа бодлыг илэрхийлдэггүй”, 72,7 хувь нь “улс төрийн намуудад итгэхгүй байна”, 60 хувь нь “улс төрийн намуудын нөлөөллийг хязгаарласан ерөнхийлөгчийн засаглалыг хүсч байна” гэдэг. Парламентыг чадавхжуулья гэвэл улс төрийн намуудыг төлөвшүүлэх хэрэгтэй. Намуудыг төлөвшүүлж байж сонгогчдын эрх хамгаалагдах юм.

Сонгуулийн хуулиар сонгуулийн өмнөх зургаан сард сурталчилгааг хориглодог ч үлдсэн 3.5 жилд нь улс төрийн намууд сонгуулийн сурталчилгаа хийж л байдаг. Хуулиар заасан сонгуулийн сурталчилгаа албан ёсоор 14 хоног байна. Энэ нь сонгогчдын эрхийг зөрчиж байна.

Нэр дэвшүүлэлт: Нэр дэвшигчийг тодруулж байгаа үйлдэл мөн адил сонгогчийн эрхийг зөрчиж байна. Жишээ нь,  АН сая нэр дэвшигчийнхээ босгыг 100 сая төгрөг гээд зарлачихлаа. “Бид жендерийн мэдрэмжтэй, эмэгтэйчүүдийнх 60 сая шүү” гэх жишээтэй. Энэ нь сонгогчийн эрхийг зөрчиж байна. Хэн нэр дэвшихийг мөнгөөр шийднэ гэдэг ноцтой асуудал.

Улс төрийн намын санхүүжилт: Улс төрийн намууд төрийн албыг зардаг болсон. Үүнийг тогтолцооных нь хувьд шийдэхгүй бол асуудал шийдэгдэхгүй. Үүний цаана сонгогчдын эрх зөрчигдөж байна. Намын дотоод ардчиллын асуудал (2019 онд defacto хүрээлэн дээр хийгдсэн судалгаагаар) “дунд зэрэг” болон “хангалтгүй” гэсэн дүгнэлт гарсан. Намын дотоод ардчиллын хүрээнд яригдаж байгаа санхүүжилт, нэр дэвших тухай асуудлууд. Хэрвээ улс төрийн нам дотоод ардчилалгүй бол, бүлэглэлийн, эсвэл мөнгөний сонирхлоор асуудлыг шийдээд байвал нэр дэвшигч нь төрийн эрхийг барьсны дараа бидний өмнөөс асуудлыг шийдэж чадахгүй. Гаргасан шийдвэр нь бүлэглэлийн сонирхлын шийдвэр болж хувирна.

Бэлгийн тухай: Нэр дэвшиж байгаа бүх хүмүүс өөрийгөө таниулахын тулд бэлэг тараадаг. Энэ сонгогчийн эрхийг зөрчиж байна. Ийм улс төрийн намуудтай байгаа цагт сонгогчийн эрхийг хангаж, шударга төрийг байгуулж чадахгүй. Энэ үзэгдэл газар сайгүй байна, үүндээ дасаад бүр хэвийн үзэгдэл болж хувирсан.

Хэвлэл мэдээллийн байгууллага: Сонгогчид сонгуулийн үеэр хэвлэл мэдээллээс залхдаг. Зогсоо зайгүй сонгуулийн сурталчилгаагаар нүддэг. Эрүүл мэдээ гэж нэг ч байхгүй. Мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа өгдөггүй. Хэвлэл мэдээллийн байгууллагууд төлбөртэй мэдээллийг бүхий л хэлбэрээр цацдаг. Улс төрийн хамаарал, нөлөөлөл маш их. Монгол улсын хэмжээнд 428 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага байна. Бүгд цаанаа улс төрийн захиалгатай, улстөрч эзэнтэй. Улстөрчид хэвлэл мэдээллийн хэрэгслийг сонгуульд ашиглахын тулд байгуулдаг. Өөрийн хувийн сонирхлыг илэрхийлэхийн тулд хэвлэл мэдээллийг санхүүжүүлдэг. Үүнээс болоод хэвлэл мэдээлэл нь тэнцвэртэй мэдээлэл дамжуулдаггүй. Хаалтын гэрээ хийдэг, тэгш бус өрсөлдөөнийг дэмждэг, далд сурталчилгаа явуулдаг.

2017 оны олон улсын судалгаагаар манай улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 180 орноос 70-д эрэмбэлэгдсэн. Тиймээс хэвлэл мэдээллийг улс төрөөс хараат бус байлгах алхамыг хамгийн түрүүнд хийх ёстой. Ингэж байж хэвлэл мэдээлэл илүү хараат бус, эрх чөлөөтэй, тэнцвэртэй болно.

Сонгогчийн нас: Сонгогчийн нас ахих тусам сонгуулийн оролцоо өндөр байдаг. Залуучуудын хувьд дөнгөж данган 50 хувийн ирцтэй оролцдог. Оролцохгүй байгаа шалтгаан нь улс төрийн намууд болон залхмаар хэвлэл мэдээлэлтэй холбоотой.

Өнгөрсөн 30 жилийн турш улс төрийн намуудыг ардчиллыг дэмжигч институци болгож төлөвшүүлэх гэж оролдсон. Харамсалтай нь ямар ч ахиц гарахгүй байна. Улс төрийн намууд “Улс төрийн намын тухай” хуулийг батлах хүсэл сонирхолгүй байна. Улс төрийн ирээдүйг харсан, улс төрчид нь бодлогын сонголт хийх цаг үе дээр тулсан. Намуудын сонгуулийн үеэр зарцуулж байгаа мөнгө асар их. Гэтэл тэр мөнгөний тодорхой хэсэг нь л хуульд заагдсан хүрээнд танилцуулагддаг. Ихэнхийг нь бид огт мэдэхгүй өнгөрдөг. Намууд ялалт байгуулахын тулд хууль бус үйлдэл хийдэг. Улс төрийн намууд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл өнөөдрийг хүртэл сонгогчийн эрхийг зөрчиж ирсэн.

Тэмдэглэсэн Ц.Байгал

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Уржигдар 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Уржигдар 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Уржигдар 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ 2025-01-17 Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 2025-01-17 Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 2025-01-17 Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 2025-01-17 “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 2025-01-17 Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 2025-01-17 Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 2025-01-17 Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 2025-01-17 Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 2025-01-17 Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 2025-01-17 Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-01-17 Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 2025-01-17
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top